МОНГОЛ ДАХЬ АЛБАН ЁСНЫ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР

 
 
 
Бүтээгдэхүүн: A B C D E F G H I J K L M N O P Q R S T U V W X Y Z

Stevia (Стевия)


19-р зууны эцсээр Европод анх стевиягийн тухай мэджээ. Энэ нь астрагийн төрлийн олон наст бутлаг ургамал бөгөөд Бразил, Парагвайгаас гаралтай. Индианууд уг ургамалыг 1500 жилийн турш "амтат өвс”, "балт навч” хэмээх нэрийн дор хүнсэндээ хэрэглэж иржээ. 20-р зууны дундуур стевиягаас идэвхит нэгдэлүүд болох
глюкозидүүдийг (стевиозид, ребаудиазид болон бусад) гарган авсан. Эдгээр нь сахараас 300 дахин илүү чихэрлэг амттай, калори бараг агуулдаггүй, хүний биед ямар ч хоргүй болох нь тогтоогдсон. Стевия нь эмчилгээ, сувилгааны болон эрүүлжүүлэх хосгүй чадвар бүхий байгалийн гаралтай амтлагч юм. Зөвхөн чихэрлэг гликозидуудаас гадна, стевияд хүний бие махбодид ашигтай бусад бодисууд ч агуулагддаг. Үүнд: антиоксидант – флавоноидууд (рутин, кверцетин болон бусад), эрдэсүүд (кали, кальци, фосфор, магни, цахиур, цинк, зэс, селен, хром), В бүлгийн болон C, A, E витаминууд ордог юм. Мөн Стевияг биеийн жин бууруулахад хэрэглэнэ. Энэ ургамал нь цусан дахь сахарын хэмжээг хэвийн болгодог нь судалгаагаар нотлогджээ. Тиймээс бодисын солилцооны алдагдал, чихрийн шижин, судас хатуурал, өөхлөлт зэрэг өвчтэй хүмүүс хэрэглэхэд нэн тохиромжтой. Стевия нь хүний биеийн биоэнергийн түвшинг нэмэгдүүлж, амьдрах эрч хүчээр хангаж, урт удаан насалсан ч
хөдөлмөр бүтээлийн өндөр идэвхитэй байлгах үр нөлөө бүхий ургамал болохыг олон улсын симпиозиумаас баталгаажуулжээ. Мөн зүрх судасны үйл ажиллагаа болон дархлааг сайжруулах, бамбай булчирхай, элэг, бөөр, тунгалагын үйл ажиллагааг идэвхижүүлэх, даралт бууруулах, хоргүйжүүлэх болон дасан зохицох чадварыг нэмэгдүүлэх, үрэвсэл, харшлын эсрэг, цөс хөөх үйлчилгээтэй. Сахарын хэрэглээг хязгаарласан үе мөчний өвчнүүд (артрит, остеоартроз)-ийн үед хэрэглэхэд үр дүн нэн сайн. Стевиягийн хандыг үрэвслийн эсрэг дааврын бус
бэлдмэлтэй хавсран хэрэглэхэд ходоод гэдэсний замын салстыг гэмтэхээс хамгаалдаг байна. Стевия нь цусны урсамтгай чанарыг сайжруулна. Мөн удаан хугацаагаар хэрэглэхэд цусан дахь сахарын хэмжээг бууруулах, судасны ханыг бэхжүүлэх, хавдарын өсөлтийг зогсоох зэрэг нөлөө үзүүлнэ. Стевия нь өвчин үүсгэгч нянгийн эсрэг үйлчлэлтэй тул амны хөндийн өвчнүүд, кариес, буйлны үрэвсэл, ялангуяа чихрийн шижингийн үед шүд сулрах
үед хэрэглэхэд тохиромжтой. Стевияг агуулсан шүдний оо, бохь хүртэл үйлдвэрлэх болсон бөгөөд NSP-ийн Sunshine Brite шүдний оонд Стевия агуулагддаг. Стевияг удаан хугацаагаар хэрэглэхэд бусад аргаар гарган авсан сахар орлуулагч шиг (сахарин, ацесульфат, аспартам зэрэг) гаж нөлөө үзүүлдэггүй болох нь эмнэлэг – биологи, эрүүл ахуй, биохими, морфологи, физик – химийн шинжилгээ судалгаагаар нотлогдсон. Чихрийн
шижин өвчтэй хүмүүс сахар орлуулагчийг маш их хэрэглэдэг.Тэдэнд зориулан үйлдвэрлэсэн хүнсний бүтээгдэхүүн дэлхийн аль ч улс орнуудад түгээмэл байдаг. Тэдгээр хүнсний бүтээгдэхүүний шошгон дээр сахаргүй гэж бичсэн байдаг ч сахар амтагдсаар байдаг. Энэ нь сахар орлуулагч химийн бодисийн амт юм. Дэлхий дээр хамгийн өргөн тархсан сахар орлуулагч бодис бол Аспартам гэдэг бодис юм. Чихрийн шижинтэй хүмүүст зориулагдсан 5000 гаруй нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний найрлаганд энэ бодис орсон байдаг. Энэ бодис нь тархины эсийг гэмтээнэ, цусан дахь серотонины хэмжээг огцом бууруулдаг, ингэснээр хүн сэтгэл гутрал буюу депрессд орно,
уур уцаартай, догшин хэрцгий болно. Хэрэв аспартамыг 30-хан хэм хүртэл халаавал найрлаганд нь байдаг метилийн спирт нь формальдегидэд хувирч метанол шоргоолжны хүчил үүсгэнэ. Энэ нь мэдрэлийн эрхтэн системийг гэмтээж ой санамж нүдний харааг муутгаж улмаар хараагүй болгодог химийн аюултай хар тугалгатай дүйцэхүйц хорт нэгдэл юм. Сахар орлуулагчийг агуулсан 4 бүтээгдэхүүн болгоны нэгэнд Аспартам агуулагдаж
байдаг! Хүнсний бүтээгдэхүүний найрлаганд ордог хамгийн өргөн тархсан сахар орлуулагч нарын гаж нөлөөг дурьдсан American Journal of Clinical Nutrition сэтгүүлээс иш татвал:
• Ацесульфам К (Е950) - илчлэггүй, сахараас 200 дахин чихэрлэг
амттай, хүнсэнд хэрэглэхийг Канад, Японд хориглодог, бүдүүн,
нарийн гэдэсний үрэвсэл, харшлын өвчнүүдийг үүсгэдэг.
• Сахарин - илчлэггүй, сахараас 450 дахин чихэрлэг амттай,
Канадад 1970-онд хэрэглэхийг хорьсон, давсагны хорт хавдарыг
үүсгэдэг.
• Цикламат (Е952) - илчлэггүй, сахараас 300 дахин чихэрлэг
амттай, бөөрний дутагдал үүсэгдэгийн улмаас 1980 оноос Франц,
АНУ, Англид хэрэглэхийг хориглосон.
• Сорбит, Ксилит, Фруктоза – хэдий ургамалын гаралтай боловч харамсалтай нь хоол боловсруулах системийн
эрхтэнүүдийн үйл ажиллагааг хямраана, гүйлгүүлнэ, элэгийг хордуулж гэмтээнэ, давсагны хорт хавдар үүсгэх зэрэг аюултай.
Иймд сахаргүй гэсэн шошготой бүтээгдэхүүний найрлагыг анхааралтай уншиж, эрүүл мэндээ бодож татгалзах нь зүйтэй. Түүний оронд гаж нөлөөгүй байгалийн амт орлуулагчийг хоол хүнсэндээ хэрэглэх нь зүйтэй. Японд сахар орлуулагч агуулсан хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл нь хуулийн байгууллагын хатуу хяналтанд байдаг тул эрүүл мэндэд хамгийн хор хөнөөлгүй сахар орлуулагчийг Японы ард түмэн хэрэглэдэг. Иймд 100 хувь ургамалын гаралтай, сахараас 300 дахин чихэрлэг амттай Стевия ургамалыг агуулсан бүтээгдэхүүн хамгийн ихээр Японд борлогддог, NSP корпорацийн Стевия бүтээгдэхүүний хэрэглээний 90 хувийг Япон эзэлдэг байна!
                  Найрлага – 1 удаагийн тун:
Стевиягийн навчны ханд (Stevia rebaudiana).................24 мг
Инулин (фруктоолиго сахарид)…...................................280 мг
Саван дахь тунгийн тоо .....................................................116
Хэрэглэх заавар: Насанд хүрэгчид өдөрт   2-3 удаа 2 халбагаар хооллох үедээ цай, кофе бусад ундаатай хольж хэрэглэнэ. Талх нарын боов бялуу зуурж байгаа гуриландаа стевиаг ч ихэр орлуулах зорилгоор хийхэд нэн тохиромжтой .
Хориглох заалт: Хувийн онцлогоос шалтгаалан уг бүтээгдэхүүний найрлаганд харшилтай бол хэрэглэхгүй байх нь зүйтэй.

Код: 1386

Ангилал: S, БИХНБ