Цусан дахь сахарын хэмжээ нь тухайн хүний биеийн ерөнхий байдал, сэтгэл санаа, биеийн жин, гадаад дүр төрхөнд нөлөөлдөг. Цусан дахь сахарыг хэвийн хэмжээнд байлгахад (инсулин гормоны ажлыг хэвийн байлгахад) хромын оролцоо зайлшгүй шаардлагатай байдаг билээ. Хром Хелат - Инсулины идэвхийг сайжруулах, булчинг чангаруулахаас гадна уураг, нүүрс-ус, өөх-тосны солилцоог хэвийн байлгахад оролцдог. Энэ бүтээгдэхүүний найрлага дахь хром нь бие махбодид сайн шимэгдэх хелат хэлбэрээр (амино хүчилтэй нэгдсэн хэлбэрээр)
агуулагдана.
Хром нь гликогенийг нөөцлөн хуримтлуулах бие махбодийн чадварыг нэмэгдүүлдэг гэдэг нь батлагдсан. Үүгээрээ, нэгдүгээрт булчингийн масс ба түүний агшилтын хүчийг нэмэгдүүлнэ.
Хоёрдугаарт их хэмжээний нүүрс төрөгчийг өөх-тос биш, гликоген болгож, өөхлөхийг багасгана. Хром нь глюкоз шимэгдүүлэх молекулын гол атом нь болж, инсулиний хамтаар глюкозыг тээвэрлэхэд оролцдог. Ингэснээр жин хасаж байгаа хүмүүст өөхний масс нь багасаж, булчингийн масс нь нэмэгдэж, арьс нь унжиж сулрахгүйгээр турдаг давуу талтай.
Үүнээс гадна хром хүний биед зайлшгүй шаардлагатай зарим бодисуудын (лецитин, холестерин, тосны хүчил) нийлэгжилт ба элэгний хоргүйжүүлэх үйл ажиллагаанд оролцдог. Мөн цусан дахь холестерин (сөрөг нөлөөтэй холестерин буюу ЛНП-холестерин), триглицеридын хэмжээг бууруулдаг. Орчин үед сахар, нүүрс-усыг ихээр хэрэглэж байгаа нь бие махбодиос хром шахагдахад хүргэх, хөрсний хром багасах зэрэг нь бараг бүх хүнийг хромын дутагдалд оруулж байгаа билээ. АНУ-ын хүн амын 40% гипогликемийн хам шинж (ГГХ) буюу цусан дахь инсулины хэмжээ огцом хэлбэлздэг эмгэгээр шаналж байна. Энэ бүтээгдэхүүн нь инсулиний идэвхийг нэмэгдүүлж цусан дахь сахарыг хэвийн түвшинд барьж, бодисын солилцоог зохицуулж, хоол идэх дуршлыг бууруулна. Мөн дөрвөн хүний нэг нь 40 наснаас хойш чихрийн шижин өвчний II хэлбэрийн өмнөх байдалд ордог байна. Энэ асуудлуудыг шийдвэрлэхэд хром тусалж чадна. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын судалгаагаар чихрийн шижин өвчнөөс болж 10 секунд тутамд нэг хүн хараагүй болж, 2 хүн хөлөө тайруулж, 1 хүн нас бардаг байна. Иймд чихрийн шижингээс урьдчилан сэргийлэхийн тулд айл бүрийн хоолны ширээн дээр Хром Хелат байх ёстой. Учир нь чихрийн шижин өвчтэй хүмүүсийн 95%-д нь цусанд нь Хром дутагдсанаас болж өвчин үүссэнийг Японы эрдэмтэд 2009 онд тогтоожээ. Цусан дахь сахарыг энерги болгон хувиргадаг инсулин нь зөвхөн Хром байгаа тохиолдолд хэвийн үйл ажиллагаагаа явуулдаг. Хэрэв Хром хангалтгүй болчихвол сахар энерги болж хувирч чадахаа больсноос цусанд ихээр хуримтлагдаж чихрийн шижин өвчин үүсдэг байна.
NSP-ийн Хром Хелат бүтээгдэхүүн нь биеийн жингээ хэвийн хэмжээнд хадгалах зорилготой, бодисын солилцоо нь алдагдсан, чихрийн шижин өвчний II хэлбэрээр өвчилсөн, судас хатууралтай хүмүүсийн ширээн дээр тогтмол байх учиртай бүтээгдэхүүн юм. Үүнээс гадна уг бүтээгдэхүүн нь кальци, фосфор зэрэг эрдэс, цахиурын эх булаг болдог шивэл (хвощ), улаан клевер, мянган навчит зэрэг ургамалуудыг агуулсан байдаг тул дархлааг сайжруулдаг.
Найрлага – 1 шахмалд
Хром......................................................................500мкг
Кальци (дикальцифосфат)........................................80мг
Фосфор(дикальцифосфат)........................................61 мг
Шивэл (Equisetum arvеnse)......................................20 мг
Улаан клевер (Trifolium pratense).............................20 мг
Мянган навчитын цэцэг (Achillea millefolium).............20мг
Хэрэглэх заавар: Насанд хүрэгчид нэг шахмалыг өдөрт 1 удаа хоол идэх үедээ хэрэглэнэ.
Хориглох заалт: Хувийн онцлогоос шалтгаалан уг бүтээгдэхүүний найрлага дахь ургамалд харшилтай бол хэрэглэхгүй байх нь зүйтэй.
Код: 1801-90 шахмал