Хайрцагт 30 уут, 1 уут нь 3.77гр Орчин үеийн хүн төрөлхтөнд юу дутагдаж байна? Мэдээж эрч хүч! Дэлхийн эрчим хүчний хомсдол нь өдрөөс өдөрт биднийг түгшээж байна. Бид өөрсдийн эрчим хүчийг яаж сэлбэх вэ? Гуараны үрийн ханд, улаан усан үзмийн хальс, ногоон цай, солонгос хүн орхойдоо, В төрлийн витаминуудыг агуулсан
Солстик Энержи ундаа нь Гуараны үрийн ханд - Америкийн Гуземы омгийн нэрээр нэрлэгдсэн, Paullinia Сupana буюу Р.Sorbilis нь сапиндын бүлд (sapindaceae) хамаарагддаг.Уг ургамал нь Амазонкийн сав нутаг, Бразил,Венесуэлийн хойт, өрнө зүгт ургадаг ургамал юм. Бразилийн колончлогчид энэ ургамалыг нээхээс өмнө нутгийн Индианчууд аль эртнээс хэрэглэж ирсэн. Өмнөд Америкийг анх нээгчид Индианчуудын эрч хүчит, идэвхит байдлыг биширч байсан ч удалгүй гайхамшигт ургамал гуараны хэрэглээг мэдсэн байна. Ядрах, сульдах, ажлын чадвар буурах, хэт ачааллын үед цусны эргэлтийг сайжруулж, тэсвэр хатуужлыг дээшлүүлж,бухимдал стресс, судасны хатуурлаас сэргийлдэг гуаранаар Бразилийн колончлогчид дуртай ундаагаа хийж хэрэглэж эхэлсэн тэр
үеэс олонд танигдаж алдаршиж, 1905 онд Бразилийн эмч Луис Перейр Баррет энэ ундааны ашиг шимт чанарыг тогтоосон. Энэхүү ургамалаар нутгийн Индианчууд эрт үеэс зөвхөн сэргээх ундаа бэлтгээд зогсоогүйгээр барахгүй эмчилгээний ундаа бэлтгэж халуун бууруулах, агшилтыг намжаах, мөн халдварт өвчнөөс сэргийлэх зорилгоор хэрэглэж ирсэн. Тамир тэнхээ, чалхыг сайжруулж, зүрхний үйл ажиллагааг дэмжиж, тайвшруулах үйлчилгээ үзүүлж, судасны хатуурлаас сэргийлж, өлсөлтийн мэдрэмж дарах, өөх тос хуримтлахаас сэргийлэх үйлчилгээ нь биеийн жинг бууруулахад нөлөөлнө. Гуараны бие махбодийг сэргээх чадавхи кофеныхоос 2-5 дахин их, үйлчилгээ нь кофеныхоос урт 6-8 цаг үргэлжилдэг. Учир нь гуаранд агуулагддаг идээшлүүлэгч бодис болох танин нь бие организмд алгуур, хөнгөн шингэдэг. Танин бодис нь хоол боловсруулах ферментын ялгаралтыг нэмэгдүүлж, ходоод гэдэсний замын салстыг цочроодоггүйгээрээ кофеноос мөн ялгаатай. Гуаран нь тархины эсийг хүчил төрөгчөөр хангаж,тамир тэнхээг дээшлүүлэн ядаргааг тайлж, хариу урвалын хурдацыг ихэсгэж, эрч хүч, оюуны
үйл ажиллагааг идэвхижүүлэн, мэдрэлийн системийн энергийн эх үүсвэр болдог. Улаан усан үзэм нь витамин, антоцианидин, антоцион, дигидрокварцетин, рествератролын өндөр агууламж, эрдэс бодис, төмөр, зэс, кабель, цинкын өндөр агууламжийн тусламжтайгаар организмын бодисын солилцоо, элэгний нөхөн төлжилтөнд таатай нөлөөлж, хоргүйжүүлж, эсийн мембраныг халдвар, цацраг туяа, хордлого, исэлдэл бодис буюу чөлөөт радикалаас хамгаална. Цусны даралтыг тогтворжуулж, зүрх судас, булчингийн үйл ажиллагааг дэмжиж, цусны бүрэлдэх
явцыг сайжруулж, судасны хатуурал үүсэхээс сэргийлдэг. Хүний дархлалын системд шаардлагатай,эрүүл мэндэд нэн ашигтай жимсний органик хүчил, пектин идээшлүүлэгч бодис, флавонойд (байгалийн нөсөө) болон бусад бодисыг их хэмжээгээр агуулдаг. В төрлийн витаминууд (фолийн хүчил, цианокаболамин) нь гемоглобины нийлэгжилтэнд оролцож витамин Р, түүний идэвхит бодисууд нь (идээшлүүлэгч бодис, антециан) судасны ханыг бэхжүүлж, уян хатан чанарыг дээшлүүлж, хялгасан судасны үйл ажиллагааг зохицуулж артерийн даралтыг хэвийн болгоно.
Булчингийн агшилт тэлэлт, зүрхний агших үйл ажиллагаанд эерэгээр нөлөөлж, зүрх, бөөр, элэг, уушиг, бронхийн өвчлөлийн үед, Тулай өвчний үед, мэдрэлийн системын хямралын үед, цусны даралт ихсэх, багадах үед тамир тэнхээ сэлбэхэд, цус багадалт, ходоодны архаг үрэвсэл, бодисын солилцооны алдагдалт, нойргүйдэл, өтгөн хатахад нэн өндөр ач холбогдолтой юм. Ногоон цай нь дархлалын системийг дэмжих, хоргүйжүүлэх, таргалалттай тэмцэхэд тусална, зүрх судас, бөөрний өвчлөлийн үед ач тустай. Бэлгийн чалхад таатай нөлөөлж, тархи судасны агшилт, сэтгэл гутралын байдлаас гаргана. Ногоон цайнд нүүрс ус, уураг, бичил элемэнтүүд Вит С, Вит В, Вит В2, Вит В5, Вит К, Вит Р, Са Mn Fe марганец, Na, кремни, фосфор тэдгээрийн нэгдэлүүд гэх мэт 300 төрлийн бодис агуулагддаг. Венийн судасны өвчлөлтөөс сэргийлнэ. Тамир тэнхээ дээшлүүлэх чадвар нь цайны навчинд агуулагддаг кофеинтэй холбоотой. Кофеин ба танин бодисын хавсарсан үйлчилгээ нь оюуны болон биеийн хүчний чадварыг дээшлүүлнэ, мэдрэлийн системийн ядаргаа тайлах, нойрмог байдлаас гаргах, хөдөлгөөний
идэвхийг дээшлүүлэх, цусны эргэлт, хоолны шингэц, бөөрний үйл ажиллагааг зохицуулах, судас тэлэх үйлчилгээтэй. Солонгос хүн орхоодой нь бие организмыг бэхжүүлэх, эрчүүдийн эрч хүчийг дэмжих үйлчилгээгээрээ алдартай. Мэдрэлийн систем, амьсгалын эрхтэнг тамиржуулах хурдан үйлчилгээтэй
учир хүч тэнхээ сулрах, ядрахад хэрэглэдэг. Цус багадалт, хоолны дуршил буурах, бухимдлын байдал, хагалгааны дараах үед, удаан хугацаагаар өвдсөн үед эмчилгээнд өргөн хэрэглэдэг. Эрчүүдийн бэлгийн чадавхид таатай нөлөө үзүүлж, хөгшрөлтийн явцыг удаашруулж, энергийг ихэсгэж, өөх тосыг шатаадаг.
1 пакетын найрлага 3.77гр
Илчлэг ………………………………….... .................………..12кал
Нүүрс ус …………………………………...............................…3 гр
Тиамин (Витамин В1) …………………........................……..1,5 мг
Рибофлавин (Витамин В2) ....................................……….1,7 мг
Ниацин (Витамин В3)…………………............................…..20 мг
Пиродоксин гидрохлорид (Витамин В6) ...........................…2 мг
Кальци Д пантотенат (Витамин В5) ..............................…10 мг
Бусад элементүүд: мальтодекстрин, лимоны хүчил, гуараны үр, байгалийн үнэр оруулагч, солонгос хүн орхоодойн ханд, алимны хүчил, сукралоз, ногоон цайны ханд, усан үзэмний хальсны ханд, диоксид кремни.
Хэрэглэх заалт:1 пакетыг – 500 мл усанд сайтар найруулж өдөрт 1-2 удаа хэрэглэнэ.
Эсрэг заалт: Хувийн онцлогоос шалтгаалан уг бүтээгдэхүүний найрлага дахь бодист харшилтай бол хэрэглэхгүй байх нь зүйтэй. Хөхүүл болон жирэмсэн эмэгтэйчүүд хэрэглэхийн өмнө эмчээсзөвлөгөө авах хэрэгтэй.
Код: 6500