МОНГОЛ ДАХЬ АЛБАН ЁСНЫ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР

 
 
 
Бүтээгдэхүүн: A B C D E F G H I J K L M N O P Q R S T U V W X Y Z

Solstic Slim /Солстик Слим (Тураах энергийн ундаа)/

Турахыг оролдсон хүн бүхэн илүүдэл жингээс салах нь ямар хэцүүг мэддэг. Та яаж түргэн, хурдан, хөнгөхөн турах асуудлыг сонирхож байсан бол турах бүх арга төдийлөн үр дүнтэй биш гэдгийг мэдсэн байх. 1 кг жин хасахын тулд 7000-аас дээш килокалори зарцуулах хөдөлгөөн хийх хэрэгтэй, эсвэл бага идэж бага эрч хүчийг авах ёстой. Өлсгөлөн байдалтай аж төрөх нь гарц биш. Хоол ундаа хорих, урт хугацаагаар мацаг барих зэрэгт хүн хэдийгээр турах боловч эргээд бие организмд маш их сөрөг нөлөө дагуулдаг. Гэнэтийн огцом туралтанд организм дасан зохицож чадахгүй хариу урвал үзүүлэн өмнөхөөсөө илүү эргэж жин нэмэгддэг сөрөг нөлөөтэй. Үгүй бол бодисын солилцооны хямрал үүсэж, дархлалын систем сулардаг.
   =Энэ үед организм төрөл бүрийн өвчинд амархан нэрвэгддэг. Тэгж биеэ зовоох хэрэг байна уу? Тэгвэл эрүүл саруул турах тааламжтай нөхцөлийг NSP корпораций н эрдэмтэд бүрдүүлж Solstic Slim бүтээгдэхүүнийг бүтээсэн байна. Солстик Слим нь килокалорийн буюу илчлэгийн хавх нь юм, иймд мойлны анхилуун амттай гайхамшигтай ундаагаар өөрийнхөө жинг зохицуулах боломжтой. Жин хасалт хэрхэн явагдах вэ? Уг бүтээгдэхүүнд агуулагддаг байгалийн гаралтай бодисууд нь гоо галбираа хадгалах, биеийн жинг хэвийн хэмжээнд оруулахад тусална. Доорхи ургамалын холимогууд нь ундаа болгон найруулахад зориулагдсан нунтаг бодис бөгөөд биеийн жинг хэвийн хэмжээнд барихад чухал үүрэгтэй. Энэтхэг Кактусыг эрт цагт удаан хугацаагаар ан гөрөөнд явах үед бие организмын тэсвэрлэх чанарыг дээшлүүлэх мөн хоолны дуршлыг бууруулах зорилгоор олон зууны турш Энэтхэг оронд хэрэглэж ирсэн байна. Кактус нь өлсгөлөнгийн үед олон хүмүүсийг үхлээс авардаг байжээ. Кактуст агуулагддаг бодисууд нь зарим төрлийн ферментийн идэвхийг зогсоодог буюу эхний ээлжинд  өөх хуримтлалыг зогсоож, уураг тархины хоолны дуршлыг хянах механизмын үйлчилгээнд нөлөө үзүүлдгийг эрдэмтэд тогтоосон байна. Дамианы анхилуун навч нь арбужин дамианин, танин, хлорофилл, эфирийн тосыг агуулдаг бөгөөд биеийн тамир тэнхээ дээшлүүлж, сэтгэл гутралыг арилгана. Хоолны дэглэм барьж буй хүмүүсийн байнгын хэрэглэдэг ургамал юм. Улаан усан үзэмний хальсны ханд нь байгалийн антиоксидант буюу үл исэлдүүлэгч биофлавоноид пикногенолын эх уурхай юм. Үүний ачаар Солстик Слим нь цусны эргэлтийг хэвийн болгож, судас хатуурах эрсдэлийг багасгана. Ногоон цай нь шээс хөөх, хөлс гадагшлуулах, архины хордлого тайлах үйлчилгээтэй, бие организмд ямар нэг сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр өөх тосны солилцоог зохицуулан, бие нозоорж нойрмоглох болон ядаргааг тайлдаг. Ногоон цайнд агуулагддаг витамин болон бусад бичил элементүүд нь бие организмд өөх тосыг задалж хорыг гадагшлуулж, холестериний агууламжийг бууруулж тураах үйлчилгээтэй. Парагвайн цайны модны навч нь Мате нэрээр алдаршсан. Ксантины группын алкалоид болох теобромин, теофиллин, мөн витамин А, С, Е, Р, В төрлийн бүх витаминууд, хүхэр, магни, кали, марганец, натри, төмөр, медь, хлор элементүүдийг агуулдаг. Бие организмын тамир тэнхээг дээшлүүлж хоол боловсруулалт, элэгний үйл ажиллагааг сайжруулж, дархлалын системд таатай нөлөө үзүүлнэ. Невроз, сэтгэл гутралын үед хэрэглэдэг. Сэтгэл санааг дээшлүүлж, нойргүйдэх, түгших, сандарч тэвдэх, цочих, сэтгэл санааны тогтворгүй байдал, уур бухимдал зэрэг таагүй илрэлүүдийг арилгадаг. Мате ургамалыг байнга уухад кофе шиг дасал болдоггүй, холестериний хэмжээг бууруулж өөх тосыг шатааж, хавдар үүсэх эрсдэлээс хамгаална. Хэрэглэх заавар: 1 уутыг (3,75гр) 500 мл усанд найруулж ууна. Насанд хүрэгсэд 250 мл-ээр 2 удаа 1 сарын хугацаатай хооллох үедээ ууна. Хэрэглэх үед амар тайван унтах, ядаргаа тайлагдах, сэтгэл санаа тайван болох зэрэг шинж тэмдэг илэрдэг.
                                     Найрлага:
Энэтхэг кактусын ханд ...................................Caralluma fimbriata
Дамианы навч ...........................................................Turnera diffusa
Улаан усан үзэмний хальсны ханд.............................Vitis vinifera.
Ногоон цайны кофейнгүйжүүлээгүй ханд .............Camellia sinens
Парагвай цайны модны ханд ............................Ilex paraguariensis
Бусад найрлага: укралоз, лимоны хүчил, алимны хүчил, мальтодекстрин, нэрс, диоксид кремни.
Эсрэг заалт: Жирэмсэн болон хөхүүл эхчүүд болон хувийн онцлогоос шалтгаалан уг бүтээгдэхүүний найрлага дахь ургамал тохирохгүй бол уг бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байх нь зүйтэй. Оройн цагаар хэрэглэж болохгүй.

код : 6502
1 хайрцганд 30 уут, 1 уутанд 3,75 г

Ангилал: S, БИХНБ