![](http://www.naturessunshine.mn/uploads/fotos/buteeg/olive-leaf-extract.jpg)
Хэрэглэх заалт
• Артрит
• Чихрийн шижин
• Архаг ядаргаа
• Тэсвэр тэвчээр дээшлүүлэх эрч хүч нэмэх
• Зүрх судасны өвчин
• Геморрой
• Шүдний өвчин
• Мөөгөнцөрт халдвартай тэмцэх
• Бактери, вирусын халдвар
• Кандидын төрлийн мөөгөнцөр
• Шимэгчдийн эсрэг
Хүн төрөлхтөн оршин тогтнох бүх цаг үед оливийн мод нь өндрөөр хүндэтгэгдэж ирсэн. Мойсей оливийн модыг тарьсан эрчүүдийг цэргийн албанаас чөлөөлөх зарлиг хүртэл гаргаж байжээ. Эрт үеэс оливийн тос нь цэвэр тунгалаг, сайн санааны билэгдэл, оливийн модны мөчир нь энхтайван аюулгүй байдлын билэгдэл болж ирсэн билээ. Оливийн модны мөчир нь мөн олимпийн билэгдэл бөгөөд олимпийн тоглолт нь амар амгалан байдалд болж ирсэн ба дэлхийн түүхэнд олимпийн ачаар дайн дажин хүртэл зогсож хүмүүс оливийг сайн сайхан, энх тайван, аз жаргалын төлөө бүтээгдсэн гэдгийг дурьдсан байдаг. Олив нь хүн төрөлхтөний чин зорилгын билэгдэл юм. Дэлхийн усан галавын үед хүн төрөлхтөнд тагтаа нь оливийн мөчрийг хушуундаа зууж авчирах мөчид хүмүүс гайхам үзэсгэлэнт солонгыг харсан ба энэ нь Бурхны хүн төрлөхтөнд амласан амлалт гэж ойлгож байлаа. Бүрэн дүүрэн амьдрал өдөр тутмын баяр баясгалангийн мэдрэмж, эрч хүчийн төлөө байгаль дэлхий өөрөө маш олныг өгдөг. Олив нь зөвхөн энх тайвны билэгдэл төдийгүй эрүүл энхийн билэгдэл юм. Европ олив (oleaeuropea) -Тосны төрлийн ургамал. Ургамалын навчинд нь их хэмжээний ашигт бодис болох олейринин, хэд хэдэн төрлийн флавоноид ( рутин, апигенин, лютеолин, крисоэриол, гесперидин, кверцетин, кемферол) агуулагддаг. Олеаноловын хүчил нь олеуропеины бүтцэнд оролцдог. Оливын навчны хамгийн идэвхит нэгдэл нь леиропеин, сериконрид төрлийн гашуун глюкозид юм. Энэ нь мөн оливийн тосны фракцийн үндсэн компонент болдог. Олейропин ба гидролизын бүтээгдэхүүн болон эленоевын хүчил, агликон эленолат кальц, эленоевын хүчлийн давс нь ер бусын олон талт шинж чанарыг агуулна. Эленоевын хүчил бактерын эсрэг үйлчилгээтэйг (Bacillus subtilus, Lactobacill, Staphylococuss aureus) судлаачид тогтоосон. Туршилтын амьтдын булчинд болон судсанд олейропеиныг тарихад артерын даралтыг бууруулж зүрхний судлыг тэлэх үйлчилгээ үзүүлж байсан нь оливын тосыг уламжлалтаар даралт ихсэлтийн хөнгөн, дунд зэргийн өвчлөлийн үед хэрэглэж ирснээр тайлбарлагдана. Америкийн эрдэмтэн "Gary Null” өөрийн бүтээсэн нэвтэрхий толиндоо "Natural Healing” олеуропин нь агшиж сулруулах үйлчилгээрээ артерийн даралт, цусны холестерины хэмжээг бууруулдгийг тэмдэглэсэн байна. Олейропеин нь үл исэлдүүлэгч шинж чанартай бөгөөд судас хатууралтын шалтгаан болох шууд холестерины исэлтийг багасгадаг. Оливын навчны ханд нь туулайнд хийсэн туршилтын явцад цусан дахь сахарын хэмжээг нь бууруулж буй нь тогтоогдсон байна. Өвлийн цагт түүсэн оливийн навч нь сахар бууруулах өндөр үйлчилгээтэй бөгөөд эсийн хэмжээнд хоргүйжүүлж рибонуклеины хүчлийн эсийн бүтцийг хамгаалдаг. Оливын навчинд агуулагдаж буй комплекс бодис нь судасны хананы бүрэн бүтэн байдлыг дэмжиж, нэвчилтийг багасгаж бөглөрлөөс сэргийлнэ. Олон улс оронд оливын навчны цайг халуун бууруулах зорилгоор ашигладаг бөгөөд шинжлэх ухааны судалгаанууд нь оливын тосны навчны хандыг вирус, бактер эсэргүүцэх үйлчилгээтэйг нь нотолжээ Организмын тамир тэнхээг дэмжиж ханиад томуу, архаг ядаргаанаас сэргийлнэ. Уламжлалт анагаах ухаанд халууралт, халдвар, шархыг эдгээхэд мөн арьсны тууралтанд хэрэглэдэг. Вирус эсэргүүцэх үйлчилгээ нь дараах шинж чанарт үндэслэгдэнэ: 1. Вирусын үржлийг зогсоох 2. Дархлалын системийн үүргийг идэвхижүүлнэ Калифорний олонд танигдсан доктор Жэймс Привтер (James Privetera) нь оливын навчны хандыг эмнэл зүйн практик хэрэглээний талаар 1995 оноос маш их туршлага хуримтлуулсан бөгөөд түүний ажиглалтаар оливын навчны ханд нь организмд дараах таатай нөлөөг үзүүлдэг:
• Артритын үед үе мөчнүүдийг үрэвслийг багасгадаг
• Чихрийн шижингийн үед инсулин мэдрэх
чадварыг нэмэгдүүлнэ
• Архаг ядаргааны шинж тэмдэгүүдийг арилгадаг
• Тэсвэр тэвчээр, эрч хүчийг ихэсгэдэг
• Шамбарамын өвдөлтийг багасгадаг
• Шүдний өвдөлтийг сулруулдаг
• Мөөгөнцөрийн, вирусын халдварыг устгадаг
1 капсулын бүрэлдэхүүн
Европ оливын навчны экстракт (Oleaeuropaeu)
12% омуропеин - 420,0 мг
Бусад бодис: Целлюлез, Стеарат магни, сиалы подекетрин,
желатин, ус
Хэрэглэх заалт: Өдөрт 1 капсулаар 1-3 удаа хоолны үед
хэрэглэдэг.
Эсрэг заалт: Бүтээгдэхүүний найрлаганд орсон ургамалын
бодист харшилтай хүмүүс хэрэглэхгүй байх.
Код: 204-60 капсул