МОНГОЛ ДАХЬ АЛБАН ЁСНЫ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР

 
 
 
Бүтээгдэхүүн: A B C D E F G H I J K L M N O P Q R S T U V W X Y Z

Fat Grabbers /Фэт Грэбберз/

    Орчин үеийн нийгэмд тарган хүмүүсийн тоо өсч байгаа нь амтлаг хүнсийг хэрэглэх боломж үлэмж ихэссэнтэй холбоотой. Илүүдэл жингийн гол шалтгаан нь хүнс хэтрүүлэх, хөдөлгөөн хомсдох буюу авч буй калори нь зарцуулж буйгаасаа хэт их байх явдал юм.
    Жин хэтэрсэн хүмүүс өөрсдийн хооллолтыг хэвийн хэмжээтэй гэж итгэхийг оролддог ба жин нэмэгдсэний бурууг хооллолтоос өөр зүйлд буюу солилцоо, гормоны өөрчлөлтөөс болсон гэж үзэх хандлагатай байдаг. Гэтэл нарийвчилсан судалгаанаас үзэхэд нийт таргалсан тохиолдлын зөвхөн 1% нь бодисын солилцоо, гормоны өөрчлөлтөөс хамаатай байдаг байна. Хүмүүс илүүдэл жингээ хоолны дэглэм баримтлан багасгахыг оролддог ч өлсөх мэдрэмж нь дэглэмээ баримтлах боломж олгодоггүй, эсвэл дэглэмээ орхисны дараа урьдын хооллолтын хэвшилд нь оруулдаг. Биеийн жинг бууруулах асуудлыг цогцоор нь авч үзэн, хоол хэтрүүлэх зуршлын уг үндэсийг өөрчлөх шаардлагатай байдаг. 
Биеийн жинг хэвийн хэмжээнд барихад үндсэн 3 зорилго хэрэгтэй.
1. Өлсөх хуурмаг мэдрэмжийг арилгах,
2. Буруу хооллолтоос үүссэн бодисын солилцооны алдагдлыг засч, хэвийн үйл ажиллагааг сэргээх,
3. Хооллолттой холбоотой буруу зуршлыг өөрчилж, хоолны хэмжээг багасгаснаар хүссэн үр дүндээ хүрэх. NSP-ийн өвөрмөц бүтээгдэхүүн болох Фэт Грабберз дээрх гурван зорилгыг хэрэгжүүлэхэд нэн сайн туслагч болж чадах юм. Энэ бүтээгдэхүүний үр өгөөжтэй байдал нь шинжлэх ухааны судалгааны үр дүн, ардын эмнэлгийн олон жилийн туршлага дээр үндэслэгдсэн. Түүний найрлаганд дараах ургамалууд агуулагджээ. 
Таван салааны үрийн хальс- энэ ургамал нь өтгөнийг зөөлрүүлж, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулдаг эслэг агуулсан байдаг. Мөн цусан дахь холестерин, бага нягттай липопротеид зэрэг сөрөг нөлөөт бодисын хэмжээг бууруулна . Гуар шүүс нь гэдэсний ханаар шимэгддэггүй полисахаридын нэгдэл бөгөөд хоол идэх дуршлыг бууруулж, бие махбодийн ханасан тос болон холестерины хэмжээг ихээхэн багасгана. Лецитин гадаргуугийн идэвхит липотроп бодис тул өөх тосыг саармагжуулж элгэнд хуримтлагдахаас сэргийлж холестерин болон бусад өөх тосыг бие махбодиос гадагшлуулна. Чийгч өвс бол дэлхий дээр хамгийн өргөн тархсан, эрдэс, витамин болон давирхай, гликозид, флавоноид, эфирийн тос зэрэг ашигтай бодисыг ихээр агуулсан, хосгүй чанаруудтай ургамал юм. Өөх тосыг биеэс гадагшлуулах, ходоод гэдэсний үйл ажиллагааг зохицуулах, шээс, өтгөн хөөх, хоолны дуршил бууруулах үйлчлэлүүд нь биеийн жинг багасгахад их нөлөө үзүүлдэг. Хэт өөхөлснөөс үүдэн таргалах, артерийн судас хатуурах, нарийсах (гипертензи), зүрхний титмийн эмгэг зэрэг барууны орнуудад өргөн дэлгэрсэн өвчлөл буурай орнуудад бараг тохиолддоггүй. Энэ нь ислэгтэй холбоотой болохыг нь судлаачид тодруулаад байна. Өндөр хөгжилтэй улс орнуудад ислэгийг хоол хүнсэнд бага хэрэглэдэг. Ислэг ихтэй хоол хүнсийг амт шүлт, ашиг шимгүйд тооцдог байв. Харин тэр гологдсон хүнс буурай орнуудад үндсэн хоол тэжээл болдог. Ислэгийг дутагдал сахар, өөх тос зэрэг нүүрс усны илүүдэлтэй хосолбол таргалалт, зүрх судасны өвчнийг улам ч их үүсгэдэг байна. Харин ислэгийг зохих хэмжээгээр нь хэрэглэвэл жинг багасгаад зогсохгүй, удтал тэр хэмжээнд нь тогтоон барьдаг сайн талтай. Ургамалын хальсанд ислэг их байдаг. Тэр нь уусдаг, уусдаггүй гэж хоёр янз байх бөгөөд уусдаг нь нүүрс усны болон тосны солилцоонд, уусдаггүй нь ходоод гэдэсний замд сайнаар нөлөөлдөг. Цагаан талханд ислэг бага, калори их байдаг бол хар талх ислэг ихтэй калори бага байх жишээтэй. Ислэг удаан боловсордог тул ходоод гэдсэнд байх хугацаа нь нэмэгдэж, өлсөх мэдрэмжийг үл төрүүлнэ. Ислэгийг удаан зажлах учир ходоодонд орох шүлс нэмэгдэж, дүүрэлтэнд нэмэр болж, бас л уг мэдрэмжийг дарангуйлна. Ислэгийг талаар яагаад яриад байна вэ? гэвэл Фэт Грэббэрз бүтээгдэхүүн нь төрөл бүрийн ислэгээр нэн баялаг юм. Энэ бүтээгдэхүүнд биеийн жинг хэвийн болгох үндсэн 4 чиглэл бий: 
1. Хоолны дуршилыг байгалийн бодисуудын тусламжтайгаар бууруулах,
2. Бие махбодь дахь холестерин болон ханасан тосны хэмжээг багасгах,
3. Бие махбодиос илүүдэл шингэнийг гадагшлуулах,
4. Илүүдэл өөх тос, сахарыг гадагшлуулах явдал юм.
                          Найрлага – 1 капсулд
Гуар шүүс (Cyamopsis tetragonolobus)..................................... 203мг
Таван салаа (Plantago ovata)................................................. ..203мг
Чийгч өвс (Stellaria media).........................................................94мг
Лецитин.................................................................................... 25мг
Хэрэглэх заавар: Насанд хүрэгчдэд 1-4 капсулаар өдөрт 3 удаа, хоол идэхээс 30-60 минутын өмнө 1 стакан усаар даруулж хэрэглэнэ.
Хориглох заалт: 12 хүртлэх насны хүүхэд, жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүд, хувийн онцлогоос шалтгаалан уг бүтээгдэхүүний найрлага дахь ургамалд харшилтай бол хэрэглэхгүй байх нь зүйтэй.
Код: 2937-120 капсул

Ангилал: F, БИХНБ