![](http://www.naturessunshine.mn/uploads/fotos/buteeg/pro-g-yam-cream.jpg)
Энэхүү крем нь ашигт нэгдэл прогестероны урьдал бодис диосгенин бүхий зэрлэг ямсыг (диоскорея) агуулна. Прогестерон, эстроген нь эм бэлгийн гормон бөгөөд өндгөвчинд боловсордог. Прогестерон өөх тосыг ихээр зарцуулах энергийн үүсэлтийг өдөөж, эдийн исэлдэлтийг хэвийн байлгаж, цусан дахь глюкозын түвшинг тохируулан, ясны эд зөв хэлбэржихэд болон хүний сэтгэл зүйн байдал тогтворжиход дэм өгдөг. Вайлд Ям бүтээгдэхүүний танилцуулгаас диоскореягийн тухай нэмж өгүүлэх болно. Бүтээгдэхүүний найрлаганд мөн зуун наст, хамба шарилж, гинкго билоба, юкки, шивлийн ханд агуулагдана. Арьсны коллагений нийлэгжилт, арьсны уян хатан байдлыг хангахад тустай цахиурын эх булаг нь шивэл юм. Арьсанд шууд хүргэж хэрэглэх нь ууж хэрэглэхээс дутуугүй үр дүнтэй. Идэвхитэй нэгдлүүдийг арьсны гүний давхраанд хүргэдэг липосомын
тогтолцоог ашиглан Про Жи Ям бүтээгдэхүүнийг бүтээсэн. Уг тогтолцоо нь нэгдэлүүдийн идэвхитэй шимэгдэлтийг ханган, үйлчилгээг нь уртгасгадаг. Энэхүү тосыг эмэгтэйчүүд арьсны арчилгаанд (зөөлрүүлэх, чийгшүүлэх) хэрэглэснээр, гормоны тэнцвэрийн алдагдал, цэвэршилттэй холбоотой эрүүл мэндийн өөрчлөлт, яс сийрэгжилт зэрэг асуудлыг нэгэн зэрэг шийдвэрлэх боломжтой.
Найрлага:
Ус, стеариний хүчил, октилстеарат, глицерин, эмульсийн лаав, зэрлэг ямсын ханд, шивэл өвс, юкки,гинкго билоба,хамба шарилж, аскорбил пальмитат, витамин С, Е, зуун настын гель, гаа, триэтаноламин, метилпарабен,феноксиэтанол, диметикон.
Хэрэглэх заавар: Цайны халбаганы 1/4-тэй тэнцэх хэмжээний тосыг гуя, шууны дотор гадаргуугаар түрхэнэ. Хэрэглэхийн өмнө арьсаа бүлээн, савантай усаар угаах хэрэгтэй.
Анхааруулга: Салст бүрхүүл, нүд, ил шарх руу орохоос сэргийл. Нэг сард 1 саваас (тюбикээс) илүүгүйг хэрэглэнэ.
Код: 4927 – 55.5гр