МОНГОЛ ДАХЬ АЛБАН ЁСНЫ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР

 
 
 
Бүтээгдэхүүн: A B C D E F G H I J K L M N O P Q R S T U V W X Y Z

PAW PAW /Пау Пау/


Эсийн ДНК-д хавдар үүсгэгч вирус нэвтэрснээс хавдар
үүсэлтийн шалтгаан болох генийн гаж хөгжил явагддаг. Эсийн
хяналтгүй замбараагүй хуваагдал үржилд дараах хүчин зүйлс
нөлөөлнө:
1. Хавдар үүсгэгч бодисын нөлөө
2. Ионжуулагч цацраг туяа
3. Химийн бэлдмэлийн эмчилгээний нөлөөгөөр эсийн
ферментийн үйл ажиллагаа алдагдах Азиминий ургамал (Пау Пау) нь ацетогенины өндөр концентрацыг агуулдаг буюу удаа дараагийн судалгаагаар хавдарын эсрэг үйлчилгээтэй нь тогтоогдсон ба тодорхой төрлийн хавдарын эсийн өсөлтөөс сэргийлж, хавдарын өсөлтийг нь зогсооно. Ацетогенин нь эсийн дотор энерги хуримтлагдах үндсэн систем болох ферментийг АТФ-ын нийлэгжилттэй холбон сонгомолоор зохицуулна. Энэ үйл явц нь хавдарын эдийг хүчилтөрөгчийн дутагдалд хүргэдэг ба хорт хавдарын өсөлтийн хурдацанд нөлөөлж удаашруулна. Хавдарын эсийг тэжээдэг судасны шинэ бүрдэлтийг хааж хориглох нь хавдарын өсөлтийг зогсооно. Пау Пау нь стресс болон чөлөөт радикалын нөлөөнөөс эсийг гэмтэхээс хамгаалж дархлалын системийн хамгаалах чадварыг дээшлүүлнэ.
                     Найрлага - 1 капсулд
250мг (12,5мг Пау Пау-н стандарт ханд), стеарат магний,
бичил талст целлюлоз
Хэрэглэх заалт: Насанд хүрэгсэд зөвхөн эмчийн заавраар 1
капсулаар 4 удаа хоолны үед хэрэглэнэ. Коэнзим Q10 агуулсан
бэлдмэл, бамбай булчирхайн үйл ажиллагааг идэвхижүүлэх
бэлдмэл бусад биостимуляторийн бэлдмэлүүдтэй хавсарч
хэрэглэхгүй байх.
Эсрэг заалт: Хувийн онцлогоос шалтгаалан уг бүтээгдэхүүний
найрлага дахь ургамал тохирохгүй бол уг бүтээгдэхүүнийг
хэрэглэхгүй байх нь зүйтэй. Тунг ихэсгэх үед дотор муухайрч,
огиудас хүрч болзошгүй. Жирэмсэн болон хөхүүл эхчүүдэд
хэрэглэхийг хатуу хориглоно.

Код: 511-120 капсул

Ангилал: P, БИХНБ