учир үүнд оршино. Рейши – Дорно дахинд түүнийг үхэшгүй мөнх наслуулах мөөг хэмээдэг. Полисахаридаар баялаг, бие махбодийг вирусын халдвараас хамгаалах интерфероны ялгарлыг нэмэгдүүлдэг үйлчилгээтэй мөөг юм. Үүнээс гадна рейши нь антиоксидант нөлөө үзүүлэх ба мэдрэлийн системийн дасан зохицох чадварыг сайжруулж, стрессийг сөрөх, түүний үр дагаварыг бууруулахад тусална. Мөн цусан дахь холестерины хэмжээг бууруулах, цусны зуурамтгай чанарыг зохицуулах, цус шингэлэх зэрэг үйлчлэл үзүүлдэг байна. Вируст гепатит, харшил, нойргүйдэл, мэдрэлийн ядаргаа, хорт хавдарын зарим төрлөөс сэргийлнэ. Хятадын уламжлалт анагаах ухаанд рейшиг өргөн хүрээний сайн үйлчлэлтэй, сөрөг нөлөө үзүүлдэггүй дээд зэрэглэлийн ургамал гэж өндрөөр үнэлэн үздэг байна. Акулын мөгөөрс – Акул нь дэлхий дээрх хамгийн төгс амьтны нэг төдийгүй, 300 сая жилийн тэртээгээс амьдарч ирсэн загас юм. Түүний дархлалын систем маш хүчтэй гэдэг нь батлагдсан. Тэдэнд хавдар үүсгэгч химийн бодис нөлөөлж чаддаггүй байна. Акулын "яс” тэр чигээрээ мөгөөрсөөс тогтсон бөгөөд биеийн жингийнх нь 68% - г эзэлдэг. Сүүлийн үеийн судалгаагаар акулын мөгөөрс нь хорт хавдарыг тэтгэгч шинэ судас үүсэхийг саатуулдаг нь тогтоогдсон. АНУ–ын Харвардын их сургуулийн эрдэмтэд хэрэв хорт хавдарыг тэжээгч шинэ судас үүсэх процессыг зогсоож чадвал, хавдар 2 куб мм-ээс илүү томрохгүй болохыг тогтоосон. Ийм үйлчлэл үзүүлдэг ингибиторийг (саатуулагч) антиангиоген фактор буюу судас шинээр үүсэхийн эсрэг фактор (хүчин зүйл) гэж нэрлэдэг. Акулын мөгөөрс нь энэ үйлчлэлээрээ бусад мөгөөрснөөс 1000 дахин илүү болохыг тогтоосон ажээ. Мөн акулын мөгөөрс дархлалын системийг дэмжиж, бие махбодийг хамгаалагч Т-эс, В-эс, макрофаг (гадны сөрөг биетийг идэж
устгагч эс) үүсэхийг нэмэгдүүлдэг. NSP-ийн патентлагдсан Шарк Рей Формула бүтээгдэхүүнийг ясны бороололтыг түргэсгэх, псориаз, харшлын гаралтай арьсны үрэвсэл (аллергодерматоз), бүдүүн гэдэсний шархлаат үрэвсэл,
хошногоны амсар урагдал, шамбарам, үе мөчний үрэвсэл, сарын тэмдэг өвдөлттэй ирэх үед хэрэглэж болно. Акулын мөгөөрс нь үе мөчний өвдөлт намдаах үйлчилгээ үзүүлдэгийг АНУ, Бельги зэрэг орнуудад хийгдсэн судалгаагаар тогтоосон бөгөөд үе мөчний өвчнүүдийн үед мөгөөрсийг дээд зэргээр нөхөн төлжүүлдэг. Өвдөг, ташааны үеийн хүнд хэлбэрийн остеоартриттай өвчтөнүүдэд акулын мөгөөрсийг агуулсан Шарк Рей Формула бүтээгдэхүүнийг Глюкозамин, Хондроитинтэй хавсруулан хэрэглүүлхэд өвчтөнүүдийн үе мөчний рентген зурагт яснуудын хоорондын зай ихэсч, завсарт нь эрүүл мөгөөрс буй болсон байдаг байна.
Патентлагдсан холимог:.............................................1725 мг
Акулын мөгөөрс (Shark cartilage), Рейши мөөг (Ganoderma lucidum)
Хэрэглэх заавар: Насанд хүрэгчид 1 капсулаар өдөрт 3 удаа хоол идэх үедээ хэрэглэнэ. 30 хэмээс ихгүй нөхцөлд хадгална.
Анхааруулга: 3-аас доош насны хүүхэд, жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүд, зүрхний инфарктад нэрвэгдээд удаагү (нэг сар болоогүй) хүмүүс хэрэглэхийг хорино. Мөн мэс засалд орохын өмнөх 1 сарын хугацааны дотор хэрэглэж болохгүй. Мэс засалд орсон бол шарх бүрэн гүйцэд аньсны дараа хэрэглэнэ.
Код: 1602 – 100 капсул