МОНГОЛ ДАХЬ АЛБАН ЁСНЫ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР

 
 
 
Бүтээгдэхүүн: A B C D E F G H I J K L M N O P Q R S T U V W X Y Z

Таргалалт түүний хор уршиг

 


 

 

 

                                 Жин хасах шалгагдсан найдвартай хөтөлбөр                          

Арав хорин кг жин хасчих санаатай явдаг хүмүүсийн тоо маш олон болжээ. 100 кг жинтэй хүн 80 кг жинтэй болохыг хүслээ гэхэд АНУ-ын NSP корпорацын бүтээгдэхүүний тусламжтайгаар 6 сарын дараа санасандаа хүрч болно. Биологийн Идэвхит Хүнсний Нэмэлт Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн дэлхийн тэргүүлэгч NSP корпорацийн бүтээгдэхүүнүүд нь жинг зөвхөн бууруулаад зогсолгүй, тогтворжуулдаг. Жин хасах бусад аргуудад хоол сойлт, мацаг их үүрэг гүйцэтгэдэг. Ингэснээр бие организмын хүлээж авах ёстой шим бодис, эрдсүүдийн хангамж эрс буурч, улмаар эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй процессууд явагддаг, сэтгэлзүйн хувьд ч стресс буй болдог. Жин хассаныхаа дараа сойлт, мацгаа зогсоохоор эргээд жин нэмж, хуучин хэвэндээ ордог, урьдынхаасаа бүр их жинтэй ч болдог.


 Хэрхэн энэ байдлаас зайлсхийх вэ? 

NSP корпорацийн жин хасах хөтөлбөр танд гарц болж өгнө. 130 кг жинтэй хүн манай хөтөлбөрийн дагуу сард 24 кг жин хассан. Тэр хүн NSP-гийн бүтээгдэхүүнийг хэрэглэснээр шаардлагатай бүх шим бодис, эрдсүүдийг түүний организм авч байсан болохоор эсийн хооллолт нь хэвийн байсан хэрэг. Энгийн хүнс хэрэглэж байгаа орчин үеийн хүн яавч хэвийн хооллолттой байж чадахааргүй тийм нөхцөл байдал өнөө цагт бүрджээ. Бидний хооллолт илүүдэл, дутагдал хоёроос л бүтдэг.

 

 Юу илүүдэж байна вэ? 

Өөх тос, нүүрс-ус, нөөшлөгч бодис, архи, хор. Энэ бүхэн жин нэмэгдэхэд хүргэдэг.

 

 Юу дутаж байна вэ? 

Эрдсүүд, витаминууд, уургууд, янз бүрийн бичил элементүүд. Эдгээр нь эрүүл мэнд, жин хэвийн байхад нөлөөлдөг. Эрчимтэй тариалан, хүнсийг үйлдвэрийн аргаар болон халуунаар боловсруулалт, нөөшлөлт (консервлох), будалт зэрэг нь хүнсийг улам үнэ цэнэгүй болгож байгаа. Эрүүл мэндэд чухаг бодисууд нь багасч, дүүргэгч бодисууд нь л ихэсч байгаа юм. Орчин үеийн алиманд Е витамин байдаггүй. Гэхдээ тариалан хими, технологийн хүчээр нэн эрчимжээгүй байх үед бол, Е витамин алиманд байсан юм шүү. Тэр үед алимны С витамины агууламж одоогийнхоос 100 дахин илүү байв! Жингээ хасагчид хоол сойгоод эхлэхээр хүнснийх нь хэмжээ бүр ч багасч, бага багаар ч болтугай авч байсан шаардлагатай бодисууд нь бүр ч хомсдож ирдэг. Хоол сойсноор сөрөг нөлөө их ирэх нь тодорхой. Нөгөө талаар жингээ хасахын тулд хоолны ердийн дэглэмээ өөрчлөхгүй байж болохгүй нь мэдээж. Освенцимийн хоригдлуудын дунд тарган хүн гэж нэг ч байгаагүй. Энэ үгээр юуг ойлгуулах гээд байгаа юм бэ гэвэл "Бага идэж байгаа атлаа таргалаад байдаг хүн гэж байдаггүй л юм” гэсэн үг. Хүмүүс өөрийнхөө их иддэгийг хүлээн зөвшөөрч чаддаггүй тул янз бүрийн шалтгаан руу бодисын солилцооны өөрчлөлт, дайврын өөрчлөлт гэх мэт рүү буруугаа чихдэг. "Би хоол бага иддэг мөртлөө таргалаад байх юм"гэсэн яриа бол зүгээр л өөрийгөө болон бусдыг хуурах гэсэн оролдлого юм. Учир нь хүнс тэжээлээр илчлэг (калори) орж ирдэг. Их идэх тусам илчлэг их л орж ирнэ. Орчин үеийн хоол хүнсэнд илчлэг өгөх бодисууд ихээхэн байдгийг ч хэлэх үү. Техник, технологийн үүрэг өсч, биеийн хөдөлмөр, хөдөлгөөний үүрэг багасах тусам илчлэгийн зарцуулалт буурч, илчлэг биед өөх болон хуримтлагдах нь тогтвортой хандлага болж хувирдаг.

  

 Тиймээс турахын тулд: 

Хүнсээр ирэх илчлэгийн хэмжээг багасгах шаардлагатай. Үүний зэрэгцээгээр, микро, макро элемент, уураг, тос (организм боловсруулан гаргаж чаддаггүй нөхөгдөхгүй тос), эслэг, кальци, витаминуудыг хангалттай авч байх хэрэгтэй. Энэхүү шаардлагыг биелүүлэхэд NSP корпорацийн бүтээгдэхүүн л зөвхөн тусална.

 

 

                                                                  Жин хасах хөтөлбөр                                                            


№1 TNT коктейл-оос 1 хэмжүүрт халбагаар, Локло бүтээгдэхүүнээс 1 цайны халбагаар усанд уусган хэрэглэснээр эслэгийнхээ хоногийн нормын 40 хувийг хангана! Хэрэв өдөрт 3-4 удаа уувал энэ нь үндсэн хооллолт болж өгөх бөгөөд, огт илчлэггүй юм. Архаг хууч өвчингүй залуу хүмүүст өөр ямар ч хоол хэрэглэхгүгээр энэ аргыг туршаад үзхэд үр дүнгийг нь шууд мэдрэх болно.

 

 

   Уургын хэрэгцээг хангахын тулд Фри Амино Ацидс бүтээгдэхүүнийг 2-3 үрлээр өдөрт 3 удаа хэрэглэснээр хоногийн уургийн болон аминхүчлийн хэрэгцээгээ хангана, дааврын болон дархлааны тогтолцоог бэхжүүлнэ.Омега-3 (өдөрт 3 капсулаас цөөнгүй), Лецитин (өдөрт 5 капсул) бүтээгдэхүүнүүд организм боловсруулан гаргаж чаддаггүй нөхөгдөхгүй тосны хэрэгцээг хангана. Жин хасах үед хоол хүнсээ багасгаснаас стресс олонтоо үүсдэг. Иймд Нутри Калм эсвэл 5 Эйч Ти Пи Пауэр бүтээгдэхүүнээс 1 үрлээр өдөрт 3 удаа, Келп бүтээгдэхүүнүүдийг хэрэглэвээс зохилтой.

Фэт Грабберз-ийг орчуулбал өөх олзлогч гэсэн утгатай. Ходоод гэдсэнд хүнсээр, мөн элэгнээс цөсний сувгаар өөх тос орж ирэхэд Фэт Грабберз өөх тосыг холбож, биеэс гадагшлуулж өгдөг. Хооллохоос 30 минутын өмнө 2-3 капсулаар өдөрт 3 удаа хэрэглэнэ. 

Гарциния Комбинэйшн өөхний эд эсийг хуримтлагдсан газраас нь биеийн тусгай бүтэц рүү зөөвөрлөн хайлуулах үйлчлэлтэй. Ингэхэд их хэмжээний илчлэг зарцуулагдана, бас цусан дахь глюкоз нэмэгдэнэ, ингэснээр өлсөх мэдрэмж үл төрнө, ажлын чадвар дээшлэнэ, биеийн идэвх нэмэгдэнэ. Гарциния Комбинэйшн бол хүчтэй өөх хайлуулагч юм. Өдөрт 1 капсулаар 3 удаа хэрэглэнэ. Дээрх бүтээгдэхүүнүүдийг хэрэглэхэд юуны өмнө өөхөн давхарга эрчимтэй хайлан арилж эхэлдэг.

Кофермент Кью 10 нь хүний биед шаардагдах бүх энергийн 95%-ийг үйлдвэрлэдэг тул бие организмыг энергээр гойд хангаж чаддаг. Жин хасч буй хүнд зүрх, элэг, бөөр, дэлүү, нойр булчирхай зэрэг энерги их шаарддаг эрхтнүүдийн Kофермент кью 10-ийн хэмжээг өндөр түвшинд байлгаж байх хэрэгтэй.

Хэрэв дээрх эрхтнүүдэд Kофермент кью 10-ийн хэмжээ 25%-иар буурхад янз бүрийн өвчин үүсэж эхэлдэг байна. Иймд энэхүү бүтээгдэхүүүн нь жин хасч буй үед туйлын их ач холбогдолтой юм. Жин хасч байгаа үед ялгаруулах эрхтнүүд бүх хүчин чадлаараа ажиллах хэрэгтэй. Тийм учир өдөрт 2 литрээс багагүй шингэн хэрэглэж, 2-оос цөөнгүй удаа хүндээр бие засна. (Хэрэв өтгөн гарахгүй хатаад байвал NSP корпорацийн Локло, Каскара Саграда, Нейче Лакс зэрэг бүтээгдэхүүнүүдээс аль нэгийг нь сонгож хэрэглэхэд өтгөний гарц хэвийн болдог). Стевия нь эмчилгээ сувилгааны болон эрүүлжүүлэх хосгүй чадвар бүхий байгалийн гаралтай амтлагч юм. Та хэрэв цайг чихэртэй уух дуртай бол чихэрний оронд Стевия-г хэрэглэхийг зөвлөж байна. Учир нь Стевия-г удаан хугацаагаар хэрэглэхэд бусад сахар орлуулагч шиг хүний бие организмд гаж нөлөө үзүүлдэггүй болох нь олон тооны шинжилгээ судалгаагаар нотлогдсон юм. Стевия нь цусан дахь сахарын хэмжээг хэвийн болгодог тул чихрийн шижин, өөхлөлт, судас хатуурал зэрэг өвчтэй хүмүүст хэрэглэхэд нэн тохиромжтой. Мөн зүрх судасны үйл ажиллагаа, дархлааг сайжруулах, бамбай булчирхай, элэг, бөөр, тунгалагын үйл ажиллагааг идэвхжүүлэх, хоргүйжүүлэх, үрэвсэл, харшлын эсрэг, цөс хөөх үйлчилгээтэй тул жин бууруулхад хэрэглэхэд чухал ач холбогдолтой бүтээгэдхүүн юм.

№2 Ялгаруулах эрхтнүүдийн үйл ажиллагаа хэвийн байх ёстой. Үүний тулд бид организмдаа шлакыг зайлуулахад нь туслах учиртай. Биед шлак буюу хорт бодис их байх нь таргалахад нөлөөлнө. Эмнэлэгт хэвтэж, антибиотик эрчимтэй хэрэглэсэн хүний жин нэмэгддэг. Учир нь өөхөн давхарга нь хорт бодисоос биеийг хамгаалах үүрэгтэй учир, тэгж жин нь нэмэгддэг байна. Өөхөн давхарга витамин, тос зэргийг өөртөө нөөцөлнө. Мөн хорт бодисыг татаж авч, бие хордохоос сэргийлнэ. Хорт бодис их орж ирэх тусам организм өөхөн давхаргаа нэмэгдүүлдэг. Турахад өөх энергийн эх үүсвэр болж ашиглагдана. Харин өөхөнд байсан шлак буюу хорт бодис шууд цусанд орж, биеийг хордуулдаг. Жин хасч эхлэхэд дотор муухайрч, бие доройтдог нь ийм шалтгаантай юм.

Шлакыг биеэс эрчимтэй гадагшлуулахын тулд Юрай бүтээгдэхүүнийг 1 капсулаар өдөрт 3 удаа хэрэглэх шаардлагатай юм.

№3 Бодисын солилцоо хэвийн байх учиртай. Жин хасахад бодисын солилцооны хэвийн байдал алдагдана. Жишээ нь цусан дахь сахарын хэмжээ нэмэгдэж болно. Ингэхэд бие организм инсулин ялгаруулдаг. Гэвч энэ ажиллагаа нь хэмжээ хязгаартай. Сүүлдээ бие организм инсулин боловсруулж гаргахаа больж, цусан дахь сахарын хэмжээ хяналтгүйгээр өсөхөд хүрнэ. Энэ мэт бодисын солилцооны зөрчигдлийг гаргуулахгүйн тулд Хром Хелат бүтээгдэхүүнийг зааврынх нь дагуу хэрэглэх шаардлагтай. Хром Хелат нь цусан дахь холестериний хэмжээг бууруулж, элэгний хоргүйжүүлэх үйл ажиллагааг дэмждэг.

 

Хром Хелат нь нүүрстөрөгчийг өөх-тос биш, харин гликоген болгосноороо булчингийн массыг нэмэгдүүлдэг. Ингэснээр булчин улбааж сулрахаас сэргийлж, биеийн хэлбэрийг гоолиг, чанга болгодгоороо жингээ хасаж байгаа хүмүүст нэн чухал ач холбогдолтой бүтээгдэхүүн юм.

Орчин үед 18-аас дээш насны эмэгтэйчүүдийн 90% нь целлюлитын асуудалтай байдаг нь судалгаагаар тогтоогджээ. Целлюлит үүсэх гол шалтгаан нь булчин сул байх явдал бөгөөд, хаана булчин үлбэгэр байна тэнд целлюлит үүсч байдаг.

Иймд целлюлитээс урьдчилан сэргийлэх нэг арга бол булчингийн массыг нэмэгдүүлдэг Хром Хелат-ыг, цусны судасны ханыг бэхжүүлж, цусны эргэлтийг сайжруулдаг, арьсны хөгшрөлтийг саатуулах, коллагеныг задралаас сэргийлэх Грепайн Протекторс бүтээгдэхүүнүүдийг байнга хэрэглэх явдал юм.

Целлюлит нь арьсан доорх өөхөн эдийн хэлбэр алдагдсанаас болж биеийн өгзөг, гуя орчмоор ихээр үүсдэг ба хөвсгөр, энд тэндгүй хонхойсон, биржгэр гадаргууг үүсгэн, зүйрлэн хэлбэл нимбэгний хальсыг санагдуулам байдаг. Хүндэрсэн тохиолдолд үрчлээ, нугалаа ихтэй болж, биеийн галбирыг алдагдуулна.

NSP корпорацийн Хром Хелат, Грепайн Протекторс, ЦеллСМ бүтээгдэхүүнүүд нь сая сая хүүхнүүдийн целлюлиттэй тэмцэх асуудалд тусалж чадах бүтээгдэхүүн юм. Целл СМ нь лимфийн буюу тунгалагийн үйл ажиллагааг тэтгэдэг тул тунгалагийн урсгалын зогсонгишилыг арилгана, өөхлөгийг үүсгэгч бодисууд шимэгдэхийг багасгана, арьс хатуу чанга байх нөхцөлийг бүрдүүлдэг холбогч эдийн чухал хэсэг болох коллагеныг задралаас сэргийлнэ.

Дээрх 3 шаардлагыг амьдралд хэрэгжүүлж чадсанаар, эрүүл мэнддээ эрсдэл учруулахгүйгээр турах ажиллагаа амжилттай явагдана.

Харьцангүй залуу улсуудаад 5 өдрийн турш өөр хүнсний зүйл хэрэглүүлэхгүйгээр зөвхөн дээр дурьдагдсан бүтээгдэхүүнүүдийг хэрэглүүлхэд 5 өдөрт 5 кг, 10 өдөрт 9 кг, 21 өдөрт 15 кг жин хассан тохиолдол их байдаг. Харин нас тогтсон хүмүүст өдөрт нэг удаа хэвийн иддэг хоолоо идэж байх нь зүйтэй. NSP корпорацийн дээр дурьдагдсан бүтээгдэхүүнүүд организм зохих сэргэлтээ авч байхад шаардлагатай бүх бодисуудыг өгөх тул, хооллолтоо эрс багасгахад сөрөг зүйл гарахгүй юм.


                                                             Жингээ барих хөтөлбөр                                                           

NSP-гийн жин хасах хөтөлбөрийн дараа жингээ барихын тулд Локло бүтээгдэхүүнийг хоолны халбагаар хагас литр тараг, сүүнд уусгаж хэрэглэж заншвал зохино. Эсвэл, хоолны халбага Локло, 1 капсулБифидофилус Флора Форс-ыг хагас литр сүүнд хийж, дулаан газар 2-4 цаг тавьж, ээдүүлэн оройн хоолны оронд идвэл маш амттай. Шаардлагатай шим бодисуудаа аваад, илчлэгийг авахгүй байх болно. Өөрөөр хэлбэл, жингээ барьж, улам тогтворжуулна. Жин хасах хөтөлбөрийн дараа Фэт Грабберз, Гарциния комбинэйшнбүтээгдэхүүнийг үргэлжлүүлэн хэрэглэхэд хөтөлбөрийн үр дүнгээ бэхжүүлнэ, нэмж улам турна. Фэт Грабберз-ийг хооллохоос 30 минутын өмнө 2-3 капсулаар өдөрт 3 удаа хэрэглэнэ. Гарциния Комбинэйшн-ийг өдөрт 1 капсулаар 3 удаа хэрэглэнэ.

NSP корпорацийн бүтээгдэхүүнийг хэрэглэснээр, организмаа хэвийн хооллох, бие организмдаа эрүүл мэндийн эрсдэл учруулахгүй байхын зэрэгцээ, богино хугацаанд их жин хасч, хэвийн амьдралд хөл тавьж, өдөр тутмын баяр баясгалан, хөдөлмөрийн бүтээмж, аз жаргалд хүрч болно оо.