МОНГОЛ ДАХЬ АЛБАН ЁСНЫ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР

 
 
 
Бүтээгдэхүүн: A B C D E F G H I J K L M N O P Q R S T U V W X Y Z

Бүтээгдэхүүний бүртгэл

Канад, Норвеги, Австрали, Япон, Солонгос зэрэг орнуудад БИХНБ-г бүртгүүлж, худалдах эрхтэй болохын тулд Засгийн Газруудаас нь тогтоосон маш хатуу шалгуурыг давдаг. Дэлхийн аливаа улс орны нэгэн адил Монгол улсад худалдах БИХНБ-ийг NSР корпорацийн олон шаталсан тусгай шалгуураар шалгаж, манай нөхцөлд таарах эсэх, хаана баталгаажсан, ямар үр дүнтэй зэргийг нарийвчлан үзээд, Улсын бүртгэлд бүртгэж, зөвшөөрөл олгосон. Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газрын төв лабораторид бүх бүтээгдэхүүнийг шинжлээд хүний биед сөрөг нөлөөгүй болохыг баталсаны дараа Эрүүл Мэндийн Яам болон Хүнс Хөдөө Аж Ахуйн Яамны БИХНБ хариуцсан нарийн мэргэжлийн 15 доктор экспертээс бүрдсэн комисс хэлэлцэж зөвшөөрсөний эцэст Монгол улсад худалдах, сурталчлах эрхийг олгосон. Эцэст нь Улсын Мэргэжлийн Хяналтын Газраас албан ёсны бүртгэлийн тоот гэрчилгээг олгосноор NSР корпорацийн БИХНБ Монголын хэрэглэгч олны хүртээл болсон билээ. Өнөөдөр NSР корпорацийн бүтээгдэхүүн дэлхийн 70 гаруй оронд албан ёсоор хүлээн зөвшөөрөгдөж, олон үе шаттай олон төрлийн шинжилгээнд хамрагдаж олон шалгууруудыг давж, нэр хүнд нь байнга өсөн нэмэгдсээр байна. NSР корпораци: "Аливаа улсын бүртгэл, шинжилгээний явцад манай бүтээгдэхүүнд чанар болон аюулгүй байдлын ямар ч асуудал гарч байгаагүй, цаашид ч гарахгүй” гэж итгэлтэйгээр мэдэгддэг.