Эмэгтэй хүний тодорхой насанд гормоны болон мэдрэлийн системийн ихээхэн өөрчлөлт явагдахыг цэвэршилтийн үе гэж нэрлэдэг билээ. Менопауз бол өвчин биш. Эм бэлгийн гормон болох эстроген гормоны ялгаралт буурсантай холбоотойгоор таагүй шинж тэмдгүүд илэрч болох боловч тохирсон эм бэлдмэлийг хэрэглэх тохиолдолд энэ зовиур үүсдэггүй. Хэрэв хүнсэндээ ногоо түлхүү хэрэглэдэг, хэтрүүлэн хооллодоггүй бол цэвэршилтийн үеийн толгой өвдөх, халуу оргих, үтрээ хуурайших, сэтгэл санаа хямрах, сарын тэмдэг алдагдах зэрэг шинж тэмдгүүд харьцангуй бага илэрдэг гэдгийг судлаачид нотолж байна. NSP-гийн Си-Экс бүтээгдэхүүн нь эстроген болон прогестерон гормоныг ялгаруулахад нь бие махбодид тусалснаар дээр дурьдсан зовиуруудаас сэргийлнэ. Си-Экс-ийн найрлаганд нь цимицифуга, амуу соёолж, өргөст элеутерококк, сассапариль, митчелла, зараа өвс, хамелириум лютеум зэрэг өвс, ургамал ордог. Цимицифугийн үндэс агшилт сулруулах, тайвшруулах, үрэвслийн эсрэг үйлчлэлтэй. Сарын тэмдэг ирэх үеийн өвдөлт, ревматизм, толгой өвдөх, ханиалгах, багтраа зэргийн үед сайн нөлөөтэй. Амуу соёолжийн үндэсийг өвдөлт намдаах, агшилт сулруулах, дархлалын системийн үйл ажиллагааг сайжруулах зорилгоор хэрэглэдэг. Өргөст элеутерококк /Сибирийн хүн орхоодой/ биеийн ерөнхий тамир тэнхээг сайжруулах, ажиллах чадвар, ой тогтоолт сайжруулдаг. Бөөрний дээд булчирхайн болон бэлгийн үйл ажиллагаа сулрахад хэрэглэхийг зөвлөдөг. Сассапарилийн үндэс нь бэлгийн гормон ялгарах, бэлэг эрхтэний тонусыг сайжруулах, үрэвслийг эсэргүүцэх, мэдрэлийн системийн үйл ажиллагааг тэнцвэржүүлэхэд үр нөлөө ихтэй. Митчелла бол бэлгийн үйл ажиллагаа алдагдах, тамир тэнхээ сулрах үед хэрэглэхэд тустай ургамал юм. Зараа өвсийг бусад ургамалуудтай хавсруулан сарын тэмдэг ирэх үеийн сульдалд өргөнөөр хэрэглэдэг. Энэ ургамалыг эрт үеэс эмэгтэйчүүдийн өвчинг анагаахад хэрэглэж ирсэн юм. Патентлагдсан холимог……....................................……420мг
Цимицифугийн үндэс (Cimicifuga rasemosa)
Амуу соёолжийн үндэс (Glycyrrhiza glabra L.)
Өргөст элеутерококк (Eleutherococcus senticosus)
Сассапарилийн үндэс (Smilax officinalis)
Митчелла (Mitchella repens)
Зараа өвс (Cnicus benedictus)
Хамелириум лютеумийн үндэс (Chamaelirium luteum)
Хэрэглэх заавар: Насанд хүрэгчид 2 капсулаар өдөрт 3 удаа хоол идэх үедээ хэрэглэнэ. Хуурай, сэрүүн нөхцөлд хадгална.
Хориглох заалт: Хувийн онцлогоос шалтгаалан уг бүтээгдэхүүний найрлага дахь ургамалд харшилтай бол хэрэглэхгүй байх нь зүйтэй.
Код: 1204-100 капсул





