Кортикостероид төст үйлчилгээтэй учир үрэвслийг дарна. Ходоод гэдэс, амьсгалын
замын салстын хамгаалах чадварыг нэмэгдүүлдэг. Гэдэс, цөс болон бронхийн гөлгөр
булчингийн агшилтыг тавиулдаг. Үүнээс гадна, эстроген төст үйлчилгээтэй юм. Хүчил
ихэдсэн ходоодны үрэвсэл, ходоод, нарийн гэдэсний шархлаа, хэрлэгний гаралтай үе
мөчний болон уушгины өвчнүүдэд өндөр үр дүнтэй.
Код: 424-50 капсул






Артерийн судасны ханыг цэвэршүүлж, уян хатан чанарыг дээшлүүлснээр, цусны
эргэлтийг эрчимжүүлнэ. Тархи болон мэдрэлийн тэжээлийн хангамжийг сайжруулна.
Судас болон эдүүдээс холестеринийг зайлуулж, цусан дахь триглицеридийн түвшинг
тогтворжуулах ба элэг, уушгины эдийн нөхөн төлжилтийг сайжруулж, элэгний өөхлөлтийг
бууруулдаг. Судас хатуурлаас урьдчилан сэргийлнэ. Архинаас үүдэлтэй элэг хатуурлаас
хамгаалдаг. Гэдэсний ханаар А,D,Е,К витамин шимэгдэхийг эрчимжүүлдэг. Оюун ухааны
чадавхи, сэтгэн бодох үйл ажиллагааг сайжруулна. Сэтгэл гутралаас хамгаалах нөлөө
сайтай, ялангуяа, тамхиа хаясны дараа, мөн тархмал судас хатуурлын үед уувал их ач
тустай.
Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг эрчимжүүлэх, цэвэрлэх үйл ажиллагааг нь
сайжруулахад нэн ач холбогдолтой бүтээгдэхүүн. Хоол боловсруулах эрхтэнд ихээхэн
шаардлагатай байдаг ислэгийг агуулсан учир гэдэс дүүрэлт, өтгөн хаталт, таргалалтын
үед хэрэглэнэ. Судас хатууралт, геморрой, бүдүүн гэдэсний үрэвсэл, хүнд металлын
давсны хордлогыг эмчлэх болон хорт хавдраас урьдчилан сэргийлэх, туяа эмчилгээний
сөрөг нөлөө хорыг бууруулах үйлчлэлтэй. Жин хасч байгаа үед ходоодонд ороод хөөж
эзлэхүүнийг нь дүүргэснээр өлсөх мэдрэмжийг дарахын зэрэгцээ, салстанд нь наалдсан
ялзмаг, бохирдол, шаарыг өөртөө татаж цэвэрлэн гадагшлуулдаг.