МСМ нь метилсульфонилметан гэсэн товчилсон үг бөгөөд энэ нь цагаан өнгөтэй, үнэргүй, сахарыг санагдуулам талст бодис юм. МСМ–ийн хувийн жингийн 34%-ийг хүхрийн агууламж эзэлдэг. Иймд хүхрийн байгаль дахь эх уурхай нь МСМ бодис юм. Хүхэр нь организмын эс болгонд агуулагддаг ялангуяа үе мөч, үс, арьс, хумсанд их хэмжээгээр агуулагдана. Сонирхолтой нь цистин аминохүчилийн хүхэр элементийн холбоос нь үсийг буржгар болоход нөлөөлдөг. Хүхэр элементийн холбоосыг таслахад үсийг шулуун болгодог. Хүхэр тэрчлэн цус болон бусад эрхтэнд агуулагдана. Хүний биеийн химийн бүтцийг харуулсан дараах хүснэгтээс бие организмд орших элемент дотор хүхэр нь хувийнжингээрээ 8-рт ордог нь харагдана.
Код: 4059-90 шахмал






Хоол боловсруулах болон амьсгалын замын эрхтний үйл ажиллагаа, дархлааг
сайжруулна, тайвшруулах, дотоод шүүрлийн булчирхайг тэтгэх, шимэгч хорхойг устгах, үе
мөчний үрэвслийн өвдөлтийг намдаах үйлчилгээтэй. Дотоод шүүрлийн бүх эрхтэнүүдийн
үйл ажиллагааг тэнцвэржүүлснээр арьсны хуурайшилт, үрчийлт зэрэг хөгшрөлийн явцыг
удаашруулна, бөөрний дээд булчирхайн үйл ажиллагааг идэвхижүүлнэ. Мөн нян болон
вирусын халдвараас хамгаална.