Цэвэршилтийн үед хамгийн түгээмэл тохиолддог хямрал нь зүрх судасны системийн өвчин, ясны сийрэгжилт, шээс дусагнах юм. Иймд эдгээрээс урьдчилан сэргийлэхийн тулд:
а. Ясны сийрэгжилтээс урьдчилан сэргийлэх: 35 наснаас хойш өндгөвчний үйл ажиллагаа суларсантай холбоотой яснаас кальци алдагдаж эхэлдэг. Иймд 40 хүртэл насныхан жилд хоёр удаа кальци агуулсан Бон Си, Корал Кальци, Кальций Магний Хелат, Остео Плюс, Коллоидал Минералсаас сонгоно жилд 2 удаа 2 сарын курсээр ууна, харин 40-өөс дээш насныхан өдөрт 1000-1200 мг кальцийг өдөр болгон авч байх шаардлагатай.
б. Зүрх судасны системийн өвчнөөс урьдчилан сэргийлэх: Гинкго Готу Кола 2 сарын турш. Зах хязгаарын судасны цусны бичил эргэлтийгсайжруулж, зүрхний үйл ажиллагааг дэмжиж, судсыг хамгаална.
в. Дааврын эм бэлдмэлүүд нь ясны хайлалт, цусны бүлэгнэлт гэх мэтэд нөлөөлдөг тул эмч нар тэр болгон хүн бүрт дааврын эм бэлдмэлийг цэвэршилтийн хам шинжтэй хүн болгонд бичиж өгөөд байдаггүй. Харин NSP корпорацийн фитоэстроген буюу ургамлын гаралтай даавар төст үйлчилгээ үзүүлэх бүтээгдэхүүнүүд нь ямар ч сөрөг үр дагаваргүй хирнээ өндөр үр дүнтэй байдаг.
Вайлд Ям: сарын тэмдэг хаагдаагүй бол сарын тэмдгийн циклийн 2-р хагаст, хэрэв хаагдсан бол 21 хоног ууугаад 7 хоног завсарлах г.м. циклээр тогтмол ууна. Тунг өөртөө тохируулахдаа өдөрт 1 капсул гэх мэтээр хамгийн багаас эхлэнэ, өөртөө ажиглалт хийж тунг шаардлагатай бол нэмнэ. Зарим сард нь Вайлд Ям уухгүйгээр, харин энэ ургамлыг агуулсан Про Жи Ям тосыг тохой гуяны дотор тал, чихний ар тал гэх мэт арьсны нимгэн хэсэгтээ үл ялиг түрхэж болно.
Хэрэв Вайлд Ям уухад нүүр халуу оргих зовиур зүгээр болохгүй бол эстроген даавар төст үйлчилгээтэй Эф Си Донг Квайг нэмж ууна. Эстроген төст тул хавдар үүсгэгч эстрогены зайг эзлэн бөглөж хавдрыг үүсгэдэггүй. Сарын тэмдэг нэгэнт зогсчихсон эмэгтэйчүүдэд Си Экс 21 хоног уугаад 7 хоног завсарлах схемээр циклээр мөн ууж болно.
Дээрхи схемээр бүтээгдэхүүн уухад сарын дотор шээс дусагнах зовиур арилдаг.
Цэвэршилтийн насны эмэгтэйчүүдэд атрофический кольпит буюу үтрээн хуурайшилт үүсдэг. Энэ үед Хлорофиллийн уусмалтай тампон /1:1/ тавих эсвэл бургуйдахад /1:2/ үр дүнтэй байдаг.