МОНГОЛ ДАХЬ АЛБАН ЁСНЫ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР

 
 
 
Бүтээгдэхүүн: A B C D E F G H I J K L M N O P Q R S T U V W X Y Z

6.7 Колит буюу бүдүүн гэдэсний үрэвсэл

 

Бүдүүн гэдэсний салст бүрхэвчийн үрэвсэл нь яваандаа шархалж, цулцан үүсдэг.

Шалтгаан: шингэний дутагдал, өтгөн бүдүүн гэдсэнд зогсонгиших, хүнсний ислэг хоолонд дутагдах г.м.

1-р шат:Цэвэрлэх, хоргүйжүүлэх, 1 cap

а. Корал Кальци: 1 хэмжээст халбагыг 1 стакан усанд найруулж өдөрт 3-4 удаа ууна. Бие организмын шингэний дутагдалыг нөхнө, хоолыг гэдэсний ханаар шимэгдэхийг сайжруулж тэжээлээр хангана, хорыг гадагшлуулна.

б. Витамин Е: 1капсулаар өдөрт 3 удаа. Бүдүүн гэдэсний салст бүрхэвчийн ханыг бэхжүүлж тэжээл шингэнээр хангана.

в. Каскара Саграда эсвэл Нейче Лакс: 1-2 капсулаар өдөрт 1-2 удаа. Бүдүүн гэдсийг цэвэрлэнэ.

2-р шат:Сэргээх шат

а. Локло:1 хоолны халбагаар 1 стакан хүйтэн буцалсан усанд найруулж уугаад араас нь 1 стакан усаар даруулж ууна. Гэдсийг цэвэрлэнэ, хүнсний ширхэглэгээр хангана. Хавдраас сэргийлнэ.

б. Бифидофилус:1 капсулаар өдөрт 3 удаа хоолны үед стакан усаар даруулж ууна. Ходоод гэдэсний үйл ажиллагааг сайжруулна, ашигтай бактерийг нөхнө, эмгэг үүсгэгч бактери вирусээс хамгаална.

в. Хлорофилл: 1 цайны халбагыг 1 стакан усанд найруулж өдөрт 2 удаа (бактери мөөгөнцөрийг устгаж, ашигт бактерийг сэргээнэ).

г. Ред Клевер: 1 капсулаар өдөрт 3 удаа (дархлалыг сэргээж, цус тунгалгийг цэвэрлэнэ).

д. Бердок: 1 капсулаар өдөрт 2 удаа хоолны үед. Ходоод гэдэсний үйл ажиллагааг сэргээнэ.