МОНГОЛ ДАХЬ АЛБАН ЁСНЫ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР

 
 
 
Бүтээгдэхүүн: A B C D E F G H I J K L M N O P Q R S T U V W X Y Z

TNT /Ти Эн Ти/

Хоол хүнсээрээ зайлшгүй шаардлагатай 600 гаруй бодисыг байнга хүлээн авч байгаа нөхцөлд л хүний бие махбодийн үйл ажиллагаа хэвийн явагдана гэдэг нь нэгэнт тодорхой болсон билээ. Биохимийн үйл явцуудын ээдрээтэй нарийн зохицолд эдгээр бодисууд тус тусдаа өөрийн гэсэн үүрэгтэй оролцоно. Хүнсээр авч буй органик ба органик бус нэгдэлүүдийн 96% нь эмчилгээний ямар нэг үйлчлэлтэй байдаг байна. Орчин үеийн олонхи хүмүүсийн хооллолтод лаазалсан, хагас боловсруулсан буюу хадгалсан, амьтны уураг, ургамалын тос, хүнсний ширхэг, витамин, эрдэс бодис зэргийг бага хэмжээгээр агуулсан хүнс зонхилох болжээ. Ийм хүнс нь бие махбодийг зайлшгүй чухал бодисуудын дутагдалд оруулдаг. Үүний учир NSP компани шинэ үеийн бүтээгдэхүүн болох Total Nutrition Today буюу TNT ундааг санал болгож байна.

    TNT бол хүний бие махбодид зайлшгүй хэрэгцээтэй эрдэс бодис, хүнсний ширхэг, витаминуудаар баялаг, жимсний тааламжтай амт бүхий насанд хүрэгчид болон хүүхдийн аль алинд нь нэн тустай ундаа юм. Хоол хүнсний орлуулшгүй чухал бүрэлдэхүүн хэсэг нь аминдэм байдаг. Аминдэм бие махбодийн хэвийн үйл ажиллагааг хангаж, тэжээллэг бодисуудыг биед шимэгдэх үйл явцад оролцон, гадаад орчны тааламжгүй нөлөөлөл болон өвчнийг эсэргүүцэх биеийн чадварыг сайжруулж, ажиллах чадварыг дээшлүүлдэг. Эрдэс бодисууд эдийн нөхөн төлжилтөд ихээхэн үүрэг гүйцэтгэдэг бөгөөд дотоод орчны тогтворжилт, хүчил шүлтийн тэнцвэрт байдал, ус-давсны солилцоог ханган, өвчнөөс сэргийлдэг. Ходоод гэдэсний хэвийн үйл ажиллагаанд хүнсний ширхэг зайлшгүй чухал хэрэгцээтэй байдаг. Хүнсэнд хангалттай хэмжээний хүнсний ширхэг агуулагдах нь бүдүүн гэдэсний хорт хавдараас сэргийлдэг ач холбогдолтой болохыг эрдэмтэд тогтоожээ. TNT ундааны найрлаганд ордог улаан лооль, лууван, брокколи зэрэг ногооны баяжмал нь олон өвчнөөр өвчлөх эрсдэлийг бууруулаад зогсохгүй, хөгшрөлтийн үйл явцыг сааруулж, хэт исэлдлээс сэргийлдэг антиоксидант бодис агуулдаг. Витамин, эрдэс бодис, хүнсний ширхэгийн дутагдлыг нөхөх, өдрийн турш эрч хүчээр дүүрэн байлгаж чадах эрүүл энхийн ундаа TNT-г хэрэглэж хэвшихийг бид Та бүхэнд зөвлөж байна. Та TNT бүтээгдэхүүний нунтагийг усанд уусгахад л ундаа бэлэн болно. TNT – Амьдралын үйл явцыг идэвхижүүлж, нэмэлт эрч хүчийг бэлэглэнэ! TNT – Таны хоол хүнсний орлуулшгүй нэмэлт болно!

Найрлага:

Талст фруктоз, араб давирхай, шар буурцагийн ширхэг, олеиний хүчилээр баялаг наранцэцэгийн тос, буудайн сироп, байгалийн үнэржүүлэгч, мальтодекстрин, овьёосны ширхэг, кальцийн фосфат, нимбэгийн хүчил, калийн фосфат, бетакаротин, натрийн казеинат, янз бүрийн ургамалын гаралтай хүнсний ширхэг, магнийн оксид, моно ба диглицерид, гуарын давирхай, натрийн хлорид, калийн цитрат, калийн хлорид, витамин С, ниацин, цитрусын пектин, витамин Е, А, B1, B2, В6, В12, Д3, биотин, шар буурцгийн лецитин, төмрийн фумарат, кальцийн пантотенат, улаан лооль, брокколи, байцаа, лууван, бууцай, цоохор майлз зэрэг ногооны баяжмал, цайрын оксид, фолийн хүчил, зэсийн глюконат, молибдений цитрат, манганы цитрат, хромын хлорид, калийн иодид, селенометионин.

Бэлтгэх арга: Хэмжээсийн халбагаар 1-2 удаа хутгаж аваад,
120-240 мл усанд найруулна. Бүрэн уустал нь сайн хутгах
хэрэгтэй. Бүлээн болон хүйтнээр нь соруулаар сорж аажим
шимэж ууна. Буцламгай халуун усанд найруулж болохгүй.

Код: 4300 - 532 гр
Код: 4301 - 38 гр

Ангилал: T, БИХНБ