МОНГОЛ ДАХЬ АЛБАН ЁСНЫ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР

 
 
 
Бүтээгдэхүүн: A B C D E F G H I J K L M N O P Q R S T U V W X Y Z

NSP корпорацийг үндэслэн байгуулагч Джин Хьюз Кристин Хьюз

АНУ-ын Юта мужийн Прово хотод амьдардаг Джин Хьюз ба түүний эхнэр Кристин Хьюз нар 1972 онд "Natures Sunshine Products” компаниа анх үүсгэн байгуулсан нь хожмоо дэлхий даяар NSP гэсэн нэрээр алдаршсан юм. Джин Хьюзийн гэр бүлийнхэн ампициллин, амоксациллин зэрэг желатин капсулыг анх санаачлан өргөн олны хүртээл болгосноор эмчилгээний бүтээгдэхүүнийг капсултайгаар гаргасан түүхтэй. Энэ тэдний алдар хүндийг дэлхийн тавцандээр гаргасан юм. Хьюзийнхэн компаниа олон улсын том корпараци болтол хөгжүүлж АНУ-бүх 50 муж, Ази,өнцөг булан бүрт үйл ажиллагаагаа явуулж зах зээл нь өргөжин тэлсээр байна. Дэлхийн 70 шахам оронд олон жилийн арвин баялаг туршлага дээрээ тулгуурлан салбар нэгжээ нээж, ургамлын гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэлээр шалгарч байсан. NSP корпораци нь үйлдвэрлэлийн чанарын хяналтыг дээд зэргийн түвшинд байлгаж түүний үрээр шинэ шинэ бүтээгдэхүүнийг бий болгож, дэвшилтэд технологи нэвтрүүлэх үйл ажиллагаандаа хэдэн арван сая долларын хөрөнгө оруулалт байнга хийж байна.

 

NSP корпораци 2003, 2005, 2008 онуудад Америкийн

шилдэг үйлдвэрлэгчээр шалгарлаа

NSP корпораци бүтээгдэхүүнүүдээ чанарын GMP, HACCP, ISO гэх мэт стандартын дагуу үйлдвэрлэж FDA, TGA болон бусад Олон улсын чанарын хяналтын байгууллагуудаас хамгийн өндөр үнэлгээг авч ирсэн юм. Бүтээгдэхүүний чанар түүхий эдийн чанараас 100% хамаардаг тул түүхий эдээ зөв таньж авах, түүний дотроос хамгийн чанартайг сонгож авахын тулд NSP корпораци жил болгон 2.5 сая ам доллар зарцуулдаг байна. NSP корпораци бүтээгдэхүүнийхээ найрлага, био идэвхи, баяжилт, цэвэр байдлыг тодорхойлох, хянах маш нарийн стандарт хэм хэмжээг мөрдөж бүтээгдэхүүнүүддээ нийт 300 гаруй нэр төрлийн шинжилгээг байнга хийдэг тул NSP корпорацийн чанарын дотоод стандарт нь Олон улсын чанарын стандартаас 8-10 жилээр түрүүлж байдаг. Тухайлбал NSP корпорацийн тэртээ 1993 онд баримталж байсан чанарын дотоод стандарт дээр суурилан 2001 онд Олон улсын чанарын ISO (9000/2000) стандарт батлагдсан юм. NSP корпорацийн талаар Forbes, Fortune, Utah Business, Business Ethics болон бусад нэр хүнд үхий олон хэвлэлд тэдний ололт амжилтыг тэмдэглэн бичсээр иржээ. Жишээ нь Америкийн хөрөнгийн бирж NASDAQ-ийн жагсаалтанд ямагт тэргүүнд дурсагддаг бөгөөд 1978 оноос манлай баян кредиторын тоонд орж байсан. (5А1 гэсэн хамгийн дээд шалгуураар үнэлэгдсэн).

                                                                        

- NSP корпораци тэргүүний 100 компаний жагсаалтанд

- Кристин Хьюз Америкийн хамгийн нөлөө бүхий 50 эмэгтэйчүүдийн нэг

     

 NSP корпорацийн түүх 
 
 
 

Ангилал: Мэдээлэл