Блэк Волнат бүтээгдэхүүнд флавоноид, антоцианид, шүүлэх бодисууд, органик хүчлүүд, эфирийн тос, төмрийн болон кобальтын давсууд, С, В1, В2 витамин, Бетта -каротин зэрэг биологийн идэвхит бодисоор нэн баялаг грек хар самрын хальс агуулагдана.
Ялангуяа витамин С-ийн агууламж нь үхрийн нүднийхээс 8 дахин, цитрусийнхээс 50 дахин их байдаг. Тиймээс Блэк Волнатын хэрэглээ, үйлчлэл нь өргөн байдаг. Асар тэжээллэг энэ бүтээгдэхүүн нь эцэж турсан, сульдсан, витамин дутагдсан хүмүүст сайнаар нөлөөлдөг. Мөн найрлаганд нь орсон линолений хүчил нь судас хатууралтай хүмүүсийн цусан дахь холестерины хэмжээг бууруулна.
Өнө эртнээс оточ нар Грек самрын хальсийг арьсны өвчин эмчлэхэд хэрэглэж байсан бөгөөд хальсан дахь биологийн идэвхит бодисууд нь шүүдэст эмзэгшил, экзем, герпес, псориаз, хяргагч үлд өвчнүүдийг анагааж, арьсыг цэвэршүүлдэг. Мөн арьс, төвөнхийн булчирхайн сүрьеэ, сүрьеэгийн шалтгаант булчирхайн үрэвсэл, гуурсан хоолойн багтраа, төрөл бүрийн шалтгаантай суулгалтуудыг анагааж, олон төрлийн шимэгч хорхойг туулган гадагшлуулж, чихрийн шижин өвчтэй хүний цусан дахь чихрийн хэмжээг багасгах зэрэг өргөн үйлчилгээтэй.
Найрлага: 1 капсулд
Хар самрын хальс (Juglans nigra)…........................................500 мг
Бусад найрлага: Магнийн стеарит, цахиурын давхар исэл, желатин, ус.
Хэрэглэх заавар: Насанд хүрэгсэд 1-2 капсулаар өдөрт 3 удаа хоол идэх үедээ хэрэглэнэ. Хуурай, сэрүүн нөхцөлд хадгална.
Хориглох заалт: Жирэмсэн ба хөхүүл эмэгтэйчүүд, хувийн онцлогоос шалтгаалан уг бүтээгдэхүүний найрлага дахь ургамалд харшилтай бол хэрэглэхгүй байх нь зүйтэй.
Код: 90-100 капсул