МОНГОЛ ДАХЬ АЛБАН ЁСНЫ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР

 
 
 
Бүтээгдэхүүн: A B C D E F G H I J K L M N O P Q R S T U V W X Y Z

7.1.7. Псориаз буюу Хайрст үлд

Дархлааны буюу аутоиммунны процесс, мэдрэлийн системийн асуудал, дотор эрхтэний байдал, гадаад орчин, удамшилын хүчин зүйл зэргээс шалтгаалсан арьсны эмгэг процесс. Хайрст үлд нь олон шалтгаантай учир олон төрлийн эмчилгээний тактик шаарддаг. Эмчилгээ нь ерөнхий болон тухайн хэсгийн байж болно.

I.  Хайрст үлдийн суурь эмчилгээ

а. Уна Де Гато: өдөрт 1 капсулаас эхэлж 3 капсул хүртэл, өвчнийг сэдрээх магадлалтай тул тунг аажим аажимаар нэмнэ. Бие организмыг "цэвэрлэгээний курс”-ын дагуу цэвэрлэсний дараа үрэвслийн эсрэг бүтээгдэхүүнтэй хамт хэрэглэнэ. 

б. Омега 3:  өдөрт 1 капсулаас эхэлж, 3 капсул хүртэл аажмаар нэмнэ (олон төрлийн ханаагүй тосны хүчил агуулдаг элэг хамгаалах, үрэвсэл эсэргүүцэх, харшлын эсрэг үйлчилгээтэй).

в. По Д’ Арко, Ред Клевер, Блэк Волнат: эдгээрийг 10 хоногоор сөөлжүүлэн өдөрт 1-3 капсулаар 3 удаа хоолны үед (харшилын болон аутоиммуны процессийг дарангуйла).

г. Бифидофилус: 1 капсулаар өдөрт 3 удаа хоолны үед мөн Хоол боловсруулах фермент Фууд Энзимс: 2 капсулаар унтахын өмнө стакан усаар даруулж (гэдэсний ашигт бактерийг тэнцвэржүүлнэ).

д. HVP эсвэл Эйт: 1-2 капсулыг унтахын өмнө  (мэдрэлийн системийн үйл ажиллагааг хэвийн болгоно).

II. Псориазтай арьсны хэсгийн эмчилгээ

а. Коллойдал силвер, Witch Vera Gel–ийг 1:4 ба 1:5 харьцаатай лосьон маягаар найруулж тухайн хэсгийн арьсанд түрхэнэ (гистамин үүсэхээс сэргийлнэ, үрэвслийн эсрэг, арьсанд эмгэг төрөгч нян үүсэх, бодисын солилцооны арахидоны хүчил үүсэх, үрэвслийн бодис үүсэхээс сэргийлж, тэдгээрийн нийлэгжихийг зогсооно).

Псориазыг амжилттай эмчлэхийн тулд бусад архаг өвчин, халдварын архаг голомт, элэг, цөс, ходоод гэдэсний архаг өвчнийг намжаах хэрэгтэй. Үүнд:

I-р шат: ходоод гэдэсний замын цэвэрлэгээ (2-3 долоо хоног)

а. Каскара Саграда эсвэл Нейче Лакс: 1-2-3 капсулаар унтахын өмнө.

б. По Д’ Арко (мөөгөнцөрийн үед) эсвэл Моринда (кокк, савханцар, бактерийн үед):  1-2 капсулаар өдөрт 3 удаа энэ үед Хлорофиллыг 1 хоолны халбагаар 1 стакан усанд найруулж өдөрт 2 удаа хоолноос өмнө хэрэглэх шаардлагатай (задралын бүтээгдэхүүнийг цусны урсгалд орохоос урьтаж хоргүйжүүлж гадагшлуулна).

2-3 долоо хоногийн дараа гэдэсний ашигт бактерийг Бифидофилусээр нөхнө (45 хоног):

в. Бифидофилус: 1 капсулаар өдөрт 2 удаа Коллойдал Силверээр даруулж ууна. Коллойдал Силверийг 1 цайны халбагыг 1 стакан усанд найруулна.

II-р шат: эмчилгээ эхэлснээс 45 хоногийн дараа байгалийн сорбент Локло хэрэглэнэ:

г. Локло: 1 хоолны халбагыг 1 стакан усанд найруулж өглөө өлөн элгэн дээр ууна, араас нь 1-2 стакан ус ууна. Локло хэрэглэснээс хойш 3 цагийн дотор бусад БИХНБ болон эмийг хэрэглэхгүй.