МОНГОЛ ДАХЬ АЛБАН ЁСНЫ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР
Шээс чулуужих өвчин нь бодисын солилцооны өвчин бөгөөд ихэнхдээ удам дамждаг. Гол шинж тэмдэг нь шээс ялгаруулах системд чулуу үүсэх явдал юм. Чулууг мэс заслын аргаар авхуулсны дараа давтан чулуужих нь цөөнгүй.
NSP –ийн бүтээгдэхүүнүүдийн үйлчлэх зарчим:
1. Давс талсжиж чулуу томрохоос сэргийлэх
2. 1-6 мм жижиг чулууг хайлуулах, шээсээр гадагшлуулах)
3. Хоолны дэглэм барих, өдрийн шингэний хэрэглээ, шээс ялгаралтыг хянах. Шээсний ерөнхий шинжилгээнд шээсний рН, тунадас (чулуу томрох магадлалтай), ЭХО (чулууны байршил) зэргийг үндэслэнэ. Чулуу нь химийн бүтэц найрлагаасаа хамаарч Урат, Оксалат, Фосфат төрлийн байдаг.
I. Урат найрлагатай чулууг хайлуулсан нэгэн жишээ
Ихэвчлэн тэнцвэржилтгүй хооллолт "махан хоол”, хуурай хооллолтоос үүсдэг. Өвчтөний шээсний ерөнхий шинжилгээнд: рН 0.4-5.4, шээсний тундсанд шээсний хүчлийн 1-4 мм хэмжээтэй тупий шиг хүрэн өнгийн давс илэрсэн байсан. Тулай, дисбактериоз, шүүрэл ихтэй архаг ходоодны үрэвсэл өвчнүүд хавсарсан байв. NSP-ийн БИХНБ-ийг 1-3 сар, сүү, ургамлын гаралтай хооллолт, өдөрт 2-5 л шингэн + идэвхтэй хөдөлгөөний дэглэмээр эмчилсэн. Үүнд:
а. Каскара саграда: хорт болон чулуу үүсгэгч бодисыг гадагшлуулах зорилгоор.
б. Уролакс (Юрай): бөөрний чулууг хайлуулах, хөөх суурь бүтээгдэхүүн, 2 капсулаар өглөө хоолны үед 20 өдрийн 3 курс эмчилгээ, дунд нь 2 удаа 10 өдрөөр завсарласан. Шээс хөөх эмүүд Калийг их алдуулснаар хүндрэл их гардаг, харин Уролакс нь Калий хөөхгүйгээр шээс ялгаралтыг дээшлүүлдэг. Найрлаганд нь агуулагдах ургамлын хандууд нь чулуу үүсэх, чулуу томрхыг саатуулна. Магний, B6 нь шээсэн дэхь щавелийн хүчилтэй холбогдож хоргүйжүүлнэ. Витамин С, В нь Натрий-Калийн тэнцвэрийг хэвийн болгоно. Бусад ургамал нь бактерийн эсрэг үйлчилгээтэй.
в. Корал Кальци: 2 хэмжээст халбагыг 0,5 л усанд найруулж өдрийн турш уусан. Курс эмчилгээ 25 өдөр (кальци нь хүчил, шүлтийн тэнцвэржилтийг ханган, организмыг шүлтжүүлэн ходоодны шүүрлийг хэвийн болгоно. Бөөрийг цэвэрлэж чулуу үүсэхээс сэргийлнэ).
г. Хоол боловсруулах фермент Фууд Энзим: 3 капсулаар өдөрт 3 удаа хооллолт хооронд. Курс эмчилгээ 14 хоног (организмын хүчил шүлтийн тэнцвэржилтийг зохицуулна, ходоодны шүүрлийн хэмжээг зохицуулна, уургийг задлагч пепсин папаин ферментийн эх уурхай тул чулууг хайлуулна).
д. Суперкомплекс : өдөрт 1 шахмалыг хоолны үед. Курс 1-2 сар. (А, Д витамины дутагдлыг нөхнө, бөөрний тэвшинцэрт хэсгийн дархлал сулрахаас сэргийлнэ, бөөрний салст хатингиршихаас мөн чулуу үүсэхээс сэргийлнэ. Бөөрөнд чулуу үүсэх процессыг дарангуйлдаг Mагний, калий, В6 аминдэмээр хангана).
е. Глюкозамин: 2 капсулаар өдөрт 2 удаа, өдрийн тун нь биеийн жингээс хамаарч 1000-1500мг өгнө (холбогч эдийн бүтцийг сэргээнэ, шээсэнд талст үүсэхээс сэргийлнэ, тулай өвчний эмчилгээнд өргөн ашиглагддаг).
ж. Гарлик Тэбс: 1 шахмалаар өдөрт 1-2 удаа, курс 1 сар (биофлавоноидын эх уурхай, байгалийн антибиотик).
Үр дүнгийн шалгуур: 1 сарын дараа шээсний pН-6,6, шээсний давст тунадас бүрэн арилсан, жижиг үүсгэвэрүүд (1-2мм) бүрэн хайлсан байсан.
II. Оксалат найрлагатай чулууг хайлуулсан нэгэн жишээ
Өвчтөнд илэрч байсан шинж тэмдэг: шээс чавдаграх өөрчлөлттэй байсан. Шээсний ерөнхий шинжилгээнд Оксалатын талст ба давс их хэмжээгээр илэрсэн, pН-5.8. ЭХО оношлогоогоор: бөөрөнд акустик замгүй олон тооны сүүдэр илэрч байсан. Өдөрт 2.5 литр ус уулгаж, хулуу, шинэ вандуй, шпинат давамгайлсан хүнс хэрэглүүлж, дараахь бүтээгдэхүүнүүдээс өгсөн:
а. Локлоэсвэл ТНТ: өглөө 1 хоолны халбагыг 2 стакан усанд найруулж хоолноос 1 цагийн өмнө, 3-4 долоо хоног (чулуу үүсгэгч бодисыг гадагшлуулах, микрофлорыг тэнцвэржүүлэх).
б. Уролакс: өглөө 2 капсулыг хоолны үед. 20 хоногийн 3 курс эмчилгээ, 2 удаагийн 10 хоногийн завсарлагаатайгаар (цусан дахь холестериныг бууруулна, бөөрний судас хатуурахаас сэргийлснээр бөөрний шүүлтүүрийн даралтыг хэвийн хэмжээнд байлгана, өвчин намдаана, үрэвсэл дарна).
в. Суперкомплекс: 1 шахмалыг өдөрт 1 удаа хоолны үед (витамин, эрдэст минералын эх уурхай тул шээсний замд чулуу үүсэхийг саатуулна).
г. Протеаза Плюс: өдөрт 3 капсулаар 3 удаа хооллолт хооронд 10-14 өдөр (ферментийн идэвхийг дээшлүүлнэ, уургийг боловсруулж шингээнэ, чулу үүсэлтийн цөмийг хайлуулна).
Үр дүнгийн шалгуур: шээсний чавдаграх өөрчлөлт нь арилж, 3 сарын дараа шээсний ерөнхий шинжилгээнд оксалатын талст байхгүй болж, pН-6,2 болсон байсан.
III. Фосфат найрлагатай чулууг хайлуулсан нэгэн жишээ
Өвчтөнд илэрч байсан шинж тэмдэг: ойр ойрхон шээх. Шээсний ерөнхий шинжилгээнд шээс булингартай, pН=8.0, Лейкоцит 25-30, хөвөнлөг хэлбэрийн тунадастай. ЭХО оношлогоогоор баруун бөөрний аяга-тэвшинцэрийн системийн өргөсөлттэй, зүүн талдаа хэвийн байсан. Тавьсан онош: баруун бөөрний архаг пиелонефрит, ясны сийрэгжилт. Шээсийг хүчиллэг болгох зорилгоор махан хоол өгч, 2л шингэн уулгаж, дараахь бүтээгдэхүүнүүдийг өгсөн:
а. Хлорофилл: 1 хоолны халбагыг 1 стакан усанд найруулж өдөрт 2-3 удаа хоолноос 30 минутын өмнө (шээснээс чулуу үүсгэгч бодис болон цус, тунгалагаас бодисын солилцооны хөрт бүтээгдэхүүнийг гадагшлуулна).
б. Витамин С: ½ шахмалаар (500мг) өдөрт 2 удаа хоолны үед.
в. Уролакс: өглөөд 2 капсулаар хоолны үед, 3 долоо хоногийн 3 курс эмчилгээ хийсэн (фосфатыг уусгах зорилгоор).
г. Хоол боловсруулах фермент Фууд Энзим: 3 капсулаар өдөрт 3 удаа хооллолт хооронд, 21 хоног.
д. Глюкозамин: 2-3 капсулаар өдөрт 2 удаа (бөөрний аяга тэвшинцэрийн системийн холбогч эдийн тонусыг нөхөн сэргээх, талст үүсэхээс сэргийлэх, үрэвслийн эсрэг, өвдөлт намдаах).
е. Суперкомплекс эсвэл Нутрикалм: 1-2 шахмалыг өдөрт 1-2 удаа (витамин, менералаар хангах)
Үр дүнгийн шалгуур: шээс ялгаралт хэвийн болсон. Шээсний ерөнхий шинжилгээнд шээс тунгалаг, леикоцит 8-10эс/т, pН-7,2. ЭХО оношлогоогоор аяга тэвшинцэрийн хязгаар баруун талдаа тодорсон байсан.
Шээсний замд чулуу үүсэхээс урьдчилан сэргийлэхэдКоллоидал Минералс, Протеаза Плюс, Капсикум Гарлик Пэсли, Уролакс, Супер Комплексийг хэрэглэнэ.
Дархлаа ба иммунитет, дархлаа, иммунитет, биеийн эсэргүүцэл, бие сульдах, өвчлөмтгий болох, дархлаа муудах, ядарч сульдах, тамирдах, архаг ядаргаа, дархлаа дэмжих, дархлаа гэж юү вэ? Амны хөндийн үрэвсэл, амны үрэвсэл, шүд цоорох, амны муухай үнэр, ам гэмтэх, буйл үрэвсэх, буйлны үрэвсэл, амны шарх, салст бүрхэвчийн үрэвсэл, хүүхдийн амны үрэвсэл, буйлнаас цус гарах, буйл үрэвсэх, амны хөндийн эмгэг, амны хөндийн ариун цэвэр, хүүхдийн ам гэмтэх Антибиотикийн хор уршиг, антибиотик, мөөгөнцөр, дисбактериоз, антибиотикийн хордлого, эмийн замбраагүй хэрэглээ, эмийн гаж нөлөө, эмийн хордлого, антибиотикийн гаж нөлөө Батгажилт ба арьсны үрэвсэл, батга батгажилт, нүүрэнд юм гарах, идээт үрэвсэл, арьсны тослогжилт, нуруу цээжний батга, насны онцлог Радикулит ба үе мөчний үрэвсэл, үе мөчний өвчин, үений үрэвсэл, яс ургалт, үе мөч өвдөх, нуруу өвдөх, өвдөгний үер өвдөх, гар үе мөч хөших