МОНГОЛ ДАХЬ АЛБАН ЁСНЫ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР

 
 
 
Бүтээгдэхүүн: A B C D E F G H I J K L M N O P Q R S T U V W X Y Z

Тархмал хатуурал буюу Рассеянный склероз

Тархмал хатуурал нь тархи нуруу нугасанд олон хэмжээний хатуурсан голомт үүсэж мэдрэлийн эмгэг үүсэх, хөдөлгөөний тэнцвэр алдагдах, давсагны үйл ажиллагаа хямрах хэлбэрээр илэрдэг мэдрэлийн системийн давшингуй явцтай архаг өвчин. Шалтгааныг одоо хүртэл гүйцэт тогтоож чадаагүй. Стресс, хоол хүнсний хямрал, вирус, удамшил, пестицид, мөнгөн усаар хордох зэргээс үүссэн дархлааны аутоиммунны өвчин гэсэн таамаглал дэвшүүлж байгаа.

а. Кордицепс: 1-2 капсулаар өдөрт 2 удаа, 1 стакан цэвэр бүлээн усаар даруулж ууна. 11.00-13.00 цагт эсвэл 19.00-21.00 цагт (тархи нугасны судасны бичил эргэлтийг сайжруулна).

б. Чөлөөт Амин хүчил L-Карнитин ба Магни агуулсан (Пептовит): 2 шахмалаар өдөрт 3 удаа хоолны дараа (гэмтсэн эд эсийг сэргээх үндсэн материал).

в. Кофермент Q10: 1 капсулаар өдөрт 3 удаа хоолны үед Е витамины хамт (эсийн хүчилтөрөгчийн болон цусан хангамжийг сайжруулна).

г. Омега 3: 1 капсулаар 3 удаа, хоолны үед. (Тархины үйл ажиллагаа хөгжлийг дээшлүүлж тэжээлээр хангана. Тархмал хатуурал өвчинтэй хүмүүс Омега 3-ын дутагдалд орсон байдаг).

д. МСМ: 1 шахмалаар өдөрт 3 удаа хоолны үед (организмыг хорт бодисуудаас хамгаална).

е. Нутри Калм эсвэл Суперкомплекс: 1 шахмалаар өдөрт 4 удаа хоолны үед (төв мэдрэлийн системийн үйл ажиллагааг дээшлүүлж, эсийн амьдрах хугацааг хурдасгаж, мэдрэлийн бүрхэвчийг гэмтлээс хамгаална).

ж. Локло: 1 хоолны халбагыг 1 стакан усанд найруулж араас нь 1 стакан усаар даруулж хоолноос 30-60 минутын өмнө (организмаас хорт бодисуудыг гадагшлуулна).

з. Бифидофилус: 1 капсулаар өдөрт 3 удаа хоолны үед (хорт бодисыг хоргүйжүүлж, хоол боловсруулалтыг сайжруулна). и. Лецитин: 1 капсулаар өдөрт 2 удаа хоолны үед (эсийг хамгаална, тархины хэвийн үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай).

к. Хлорофилл: 1 хоолны халбагыг 1 стакан усанд найруулж өдөрт 3 удаа хоолны өмнө (дархлалыг сайжруулж цуснаас хорыг гадагшлуулна).

л. Корал Кальци: хэмжээст халбагаар стакан усанд найруулан өдөрт 3 удаа хоолны хооронд (төв мэдрэлийн системийн цусны эргэлтийг сайжруулна, шингэнээр хангана).