МОНГОЛ ДАХЬ АЛБАН ЁСНЫ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР

 
 
 
Бүтээгдэхүүн: A B C D E F G H I J K L M N O P Q R S T U V W X Y Z

Boswellia Plus (Босвелия плюс)

    Boswellia Serrata мод Энэтхэгийн уулын бүсэд ургадаг. Энэхүү модны давирхайнд бойгорын (босвелийн) хүчил ба бусад био идэвхит таван цөмт тритерпены хүчлүүд агуулагддаг. Бойгорын үрэвслийн эсрэг шинж чанар нь эрт дээр цагаас өндөр үнэлэгддэг ба Энэтхэгт бойгорыг "үрэвсэлтэй тэмцэгч” гэж нэрлэдэг.
   Хүний тулгуур-хөдөлгөөний эрхтэнүүд байнга ачаалалтай ажилладаг учир тэжээлийн хэрэгцээг нь хангаж байх хэрэгтэй юм. Энэ бүтээгдэхүүн нь үрэвслийн эсрэг үйлчилгээтэйгээс гадна, судасны ханыг бэхжүүлэн, түүний нөхөн төлжилтийг сайжруулж, гэмтсэн хэсэгт хүрэх цусан хангамжийг нэмэгдүүлсэнээр үений үрэвслийг багасгана. Энэхүү биологийн идэвхит хүсний нэмэлт бүтээгдэхүүний найрлаганд 15 ургамал, үүний 5 нь хандмал хэлбэрээр (гүгэл, бойгор, паэдер, жидонга, шүмоса) ордог бөгөөд эдгээр нь бүхэлдээ тулгуур-хөдөлгөөний эрхтэнүүдийг тэжээлээр ханган, үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ.
   Бойгорын үйлчлэлийн механизм нь лейкотриений нийлэгжилтийг саатуулахад оршино. Мөн үрэвслийн эсрэг стероид бус бэлдмэлүүдтэй адил үйлчилгээтэй ч, тэдгээрээс ялгаатай нь бойгор сөрөг нөлөө (салст шархлах, гуурсан хоолой агших, хорсох гэх зэрэг) үзүүлдэггүйгээрээ давуу талтай. 
  Жидонга нь энэхүү бүтээгдэхүүний үрэвслийн эсрэг үйлчлэлийг нэмэгдүүлэгч сапонин-диосгенин гэх бодисыг агуулдаг.
  Баврүгийн  (ашваганд) үндэс нь бойгорын нэгэн адил Энэтхэгийн Аюрведийн анагаах ухаанд хэрэглэгддэг сонгомол ургамалуудын нэг юм. Энэ ургамалыг Энэтхэгийн хүн орхоодой ч гэж нэрлэх нь бий. Түүнийг бусад ургамалтай хамт хэрэглэхэд үйлчлэлийн үр дүнг хурдасгах бөгөөд өвдөлтийг мэдэгдэхүйц багасгадаг байна. Үүнээс гадна үнэрт цоохор майлз, бурхав, зүрхэн навчит сида, лалапүд, ямаан зангуу, лаган, лидэр нь энэхүү бүтээгдэхүүний үрэвслийн эсрэг шинж чанарыг нэмэгдүүлдэг.
NSP-ийн Boswellia Plus-ийг бүх төрлийн үе мөчний үрэвсэл, эмгэг, мөн түүнчлэн хэрэх үений үрэвслийн үед хэрэглэхэд маш их үр дүнтэй нь батлагдсан. 
  Найрлага: 1 капсулд
ХАНДМАЛУУД:
Гүгэл (1:5) (Commifora mukul)...........................................50мг
Бойгор (1:3) (Boswellia serrata)..........................................35мг
Паэдери (1:12) (Paederia foetida).......................................30мг
Жидонга (1:5) (Vitex negundo)...........................................30мг
Тригонелл (1:10) (Trigonella foenum-graecum)...................10мг
Баврүгийн үндэс (Withania somnifera)................................65мг
Туйплангийн үндэс (Smilax china)......................................40мг

Тэмээн хөх (Holarrhena antidysenterica).............................30мг

УРГАМАЛЫН ХОЛИМОГ 120мг: Үнэрт цоохор майлз (Apium graveolens), Бурхави (Boerhaavia diffusa),Зүрхэн навчит сида (Sida cordifolia), Лалапүд(Trachyspermum ammi), Ямаан зангуу (Tribulus terrestris), Зэгс (Cyperus rotundus), Лидэр (Tinospora cordifolia)

Хэрэглэх заавар: Насанд хүрэгчид ба 12-оос дээш насны хүүхдэд 1 капсулаар өдөрт 3 удаа хоолны үеэр хэрэглэнэ. 1 сар хэрэглээд завсарлана. Хуурай сэрүүн нөхцөлд хадгална.
Хориглох заалт: Хөхүүл, жирэмсэн эмэгтэйчүүд, хувийн онцлогоос шалтгаалан уг бүтээгдэхүүний найрлага дахь ургамалд харшилтай бол хэрэглэхгүй байх нь зүйтэй.
Код: 1296-100 капсул

Ангилал: B, БИХНБ